Дэд сайдуудыг даваа гаригт өөрчилнө
Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсантай холбоотой зарим яамны дэд сайдуудыг чөлөөлж, оронд нь шинээр томилох юм.
Энэ томилгоог Засгийн газрын ирэх даваа гаригийн хуралдаанаар хийх бололтой. Тодруулбал, Засгийн газарт хамтран ажиллаж байсан МАН-аас томилогдсон дэд сайдуудыг чөлөөлж оронд нь Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс шинэ томилгоог хийнэ.
Үүнд, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар, Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзоригийг чөлөөлнө. Гэхдээ тэдний оронд томилох шинэ дэд сайдуудын нэрс тодорхой болоогүй байна.
Мөн зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ч өөрчлөгдөнө.