Р.Бурмаа: Халх голын газраас сөөмийг ч гадныханд өгөөгүй
2015 оны 9 сарын 09
-Засгийн газрын хуралдаанаар Тариалангийн тухай хуулийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ?
-Амралтын өдрүүдээр Ерөнхий сайд тариалангийн бүс нутгуудаар явж ажилласан. Даваа гаригийн Засгийн газрын хурлаар Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж дэмжээд УИХ-д өргөн барихаар болоод байна. Тариалангийн тухай хуулийн хувьд өнгөрсөн хавар нэлээд олон удаа хэлэлцүүлэг хийсэн. Тариаланчид, эрдэмтэн, судлаачид, орон нутагт ажиллаж байгаа салбарынхны дунд хэлэлцүүлэг хийж саналыг нь авсан. Зургадугаар сард Засгийн газрын хуралдаанаар оруулж, яамдаас өөрчлөлт чиглэл өгсөн байгаа. Нэмж оруулах шаардлагатай нэмэлтүүдийг оруулаад Засгийн газрын хуралдаанаар дэмжигдлээ.
-Халх голын сав газрын асуудал олны анхаарлыг татаж байна. Уг асуудалтай холбогдуулан таныг болон УИХ-ын даргыг АТГ-д шалгуулахаар өгсөн гэх юм?
Харин тийм гайхаад л байна. Өвөлжилт нэлээд хүндрэх нь малчдын малыг цөөлөх, малчдаамөнгөжүүлэх, махыг экспортод гаргах асуудлыг эрчимтэй хөөцөлд, үүн дээр ажилла гэсэн чиглэлийг Ерөнхий сайд өгсний дагуу Хятад улсад ажиллаад ирлээ. Ирснийхээ маргааш залгаад тариалангийн бүс нутгуудаар явж ажилласан. Гадагшаа томилолтоор явахаасаа өмнө ч тариалангийн нутгуудаар явсан. Хэвлэл унших завгүй байсан л даа. Ирээд хартал тиймэрхүү мэдээллүүд гарсан байна. Нэгдүгээрт, Халх голын чөлөөт бүсийг хаалттай, нууц хуралдаанаар шийдчихсэн мэт мэдээлэл өгч байна. Тийм юм байхгүй. УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааны мэдээллүүд нээлттэй, хэн ч авах боломжтой. Хоёрдугаарт, гадаадынханд газар өглөө, өгөх гэж байна гэсэн мэдээллүүд тарж байна. Эдгээр мэдээллүүдийг өгч байгаа хүмүүсийг ерөнхийд нь харах юм бол сонгуульд нэр дэвших гэж сонгуулийн шоу болгож олон түмний анхаарлыг татах гэсэн оролдлогууд хийж байна.
Энэ бүхэнд би хариуцлагатайгаар хэлэхэд,
-Хүмүүсийн анхаарал баяр наадам, морь мал дээртөвлөрчихсөн үед сэмхэн ийм шийдвэр гаргалаа гэж хардаж байна?
-Долдугаар сарын 9-нд шийдвэр гарсан ч хэлэлцүүлэг нь өмнө нь олон хоног явсан шүү дээ. Ганцхан өдрийн дотор шийдвэр гардаггүй. Хэлэлцэх, нэгдүгээр, хоёрдугаар хэлэлцүүлэг тэгээд эцсийн хэлэлцүүлэг гээд олон хоног үргэлжилдэг. Эцсийн хэлэлцүүлэг нь тэр өдөр таарсан.
-Халх голын сав газарт одоогоор хэчнээн компани үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?
-“Петрочайна Дачин тамсаг” компани долоон цооног, Буйр 22 гэдэг талбайд үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ компанийн мэдэлд 700 гаруй мянган га газар долоон жилийн турш явж байхад хэн ч, юу ч дуугараагүй мөртлөө монголчууд өөрсдөө хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт хийе гэхэд эсэргүүцэж байгааг гайхаж байна. Тэнд нэг ч га газар нь гаднынханд байхгүй. Харин аймаг болон сумаас захирамжаар олгосон тариалангийн талбай байдаг юм билээ. 49266 га газар өгсөн юм байна.
Тэгэхээр манай яам тэр газрыг өгөөгүй байх нь, өмнө нь өгчихсөн байж. Гэхдээ тэнд Монголын компаниуд байна. “Соёмбо буудай” компани 1631 га, “Халх буудай” компани 3000 га, “БД” компани 300 га, “Уйзэн тал” компани 3537 га, “Нью , аригус”, “Мак", “Алтай групп”, “Мөнхтал”, “Дорнод гурил’’, “Бэрх цагаан”, мал аж ахуйн хүрээлэн гэсэн Монголын компаниуд 49266 га-д одоо ч газар тариалан эрхлээд явж байна. Энэ талбай нь Халх голын 500 мянган га-д орчихсон байгаа. Сая л хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах гээд эдгээр газрын зөвшөөрлийг өгчихсөн юм биш. Аймаг, сумд нь газар өгчихсөн байдаг юм билээ.
Хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг хаана байгуулах вэ гэдэг дээр долоон газрыг судалснаас хамгийн тааламжтай, чөлөөт бүс хөгжүүлэх боломжтой нь Халх гол гэж гарсан. Энэ бүхнийг харж байж УИХ-аас шийдвэр гарсан.
-Хорио цээр, технологийн дэглэм бүхий бүс гэхээр?
-Тэнд тариалан эрхлэн, эрчимжсэн мал ахуйгаа ч хөгжүүлэхэд маш нарийн шалгуур, технологийн шаардлагууд тавина. Тэндхийн хөрс эмзэг. Газар тариалан эрхэлнэ гэвэл ямар таримлыг, ямар технологиор тарих вэ. Хөрсөө муутгахгүй байх шаардлагатай гэх мэт маш өндөр шаардлагуудыг тавина. Энэ технологийн дэглэмд нийцэж ажиллаж чадах аж ахуйн нэгжүүд л тэнд үйл ажиллагаагаа явуулна.
-Хөдөө аж ахуйн бүсэд солонгосчууд орж ирж тариагаа тарьчхаад түүнийгээ ямар нэг татваргүйгээраваадявчихна гэж ойлгоод байгаа?
-Тэндхийн нэг сөөм ч газар солонгосчуудад байхгүй. Хятад, Япончуудад ч тэр. Солонгосчууд манай яамтай хамтарсан төсөл хэрэгжүүлээд загвар аж ахуй байгуулж өгч байгаа. Зуун үхрийн эрчимжсэн фермийн аж ахуй, 50 үнээний ферм байгуулж, 200 га газарт усалгааны тоног төхөөрөмж суурилуулж өгсөн. Энэ бүхнийг Халх голд хөдөө аж ахуйн эрчимжсэн загвар аж ахуй болог гээд тэд өөрсдийн хөрөнгөөрөө босгоод Монголын талд өгөх гэж байна. Тэрийг нь монгол компани бариад хоёр тал өгөлцөж авалцах ажил нь үлдэж байгаа. Загвар аж ахуй манайд үлдэнэ. Түүнээс биш солонгосчууд ямар нэг үйл ажиллагаа явуулаад өөрсөд рүүгээтатваргүйгээр аваад гарна гэсэн зүйл байхгүй.
Тэгэхээр энэ бүхнийг тойрсон буруу мэдээллийг санаатайгаар гаргаад явж байна. Энэ нь сонгуулийн шоу болгох гэсэн ядмаг арга байна л даа. Тэнд нэр дэвших гэсэн хэдэн улс байх шиг. Үгүй бол олонд танигдах гэж санаархаж байгаа хүмүүсийн явдал. Эсвэл хувийн ашиг сонирхлоор Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас давуу эрх олох гэсэн чинь тэрийг нь өгөхгүй болохоор хорссон тийм хүмүүсийн л үйлдэл байна.
Өмнө нь “Петрочайна Дачин тамсаг” компани долоон жил болж байхад тэд хаагуур нь явж байсан юм. Өнөөдөр монголчууд бид аваад татварын тааламжтай нөхцөлд, хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт, уул уурхайгаас илүү баялгийг бий болгож чаддаг гэдгийг харуулах загвар үзүүлж, бүтээн байгуулалт хийе гэхэд юунд нь хорсоод байгаа юм. Бид нар чадна шүү дээ. Монголчууд үе үеэрээ хөдөө аж ахуйгаар улс орноо тэжээгээд л ирсэн. Малаа маллаж, тариалангаа эрхэлж чадна. Гагцхүү тэнд гадаадын өндөр технологи, инновацийн мэдлэгийг оруулна.
-Өвөлжилт хүндрэх учир малчдыг малаа борлуулахыг зөвлөсөн. Төрөөс ч энэ талд анхаарч мах экспортлох ажлыг эрчимжүүлж байна?
-Чөлөөт бүс гэдэг газрыг яагаад байгуулах болов оо гэхээр, манай мал ихээхэн хэмжээгээр өсчбайна. Өнөө жил 18 сая төл хүлээж авлаа.
Бэлчээрийн даац хэтэрлээ. Өвөл хүндрэх нь малаа цөөлье, мах, махан бүтээгдэхүүн болгоё, малчдаа мөнгөтэй болгоё гэж ярьж байна. Махаа экспортолъё гэтэл шүлхий, гоц халдварт өвчнүүдээс болоод махаа гаргаж чадахгүй байна. Сүүлийн нэг сарын хугацаанд хоёр хөрштэйгөө хэлэлцээр хийхээр маш идэвхтэй ажиллаж байгаа. Би сая Хятадын Ерөнхий сайдын орлогч, Хөдөө, аж ахуйн сайд, Хорио цээрийн дэд сайд нартай уулзаж мах экспортлох асуудлаар хэлэлцээр, ажлын уулзалтууд хийгээд ирлээ. Бид ямар санал тавив гэхээр, малаа эрүүл байлгах хорио цээрийн дэглэм бүхий тусгай газраас гаргая, мах махан бүтээгдэхүүнээ ч тэндээс экспортолъё гэсэн саналуудыг тавьсан. Харин тэд бусад асуудлаа түр хойшлуулж байгаад танай энэ саналуудыг онцгойлон үзэж, өвөлжилт хүндрэх гэж байгаа асуудалд чинь анхаарч ажиллая гэдэг хэлэлцээрт хүрсэн.
-Гантай байгаа нутгуудаар явахад ургац хэр хурааж авах шинжтэй байна. Өнөө жил ургацынхаа дийлэнхийг алдана гэж зарим хүмүүс таамаглаад байгаа. Газар дээр нь очоод ажиллаад ирсэн хүний хувьд илүү бодит зүйл хэлэх байх?
-Гантай байгаа газар нутгуудаар яваад ирлээ. Орхон аймагт гурван аж ахуйн нэгж байна. Тэг элдэншүүлэлтээр тарьсан, сэлгээ, уриншаа зөв хийчихсэн, бордоогоо сайн хийчихсэн талбайнууд ургацаа хэвийн авч байна. Долдугаар сарын наймнаас өмнө ерөөсөө бороо ороогүй, 13-наасхойш хэвийн орсон гэж байсан. Тэдгээр аж ахуйн нэгжүүд га-гаас 20 центнер авч байна шүү дээ. Үүний цаана технологи, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, менежментээ сайн хийж байгаа хүмүүс л байгаа. Царцаагаа устгаж байна, ургамал хамгааллын бодисуудаа зөв хэрэглэж байна. Уриншаа зөв хийсэн байна. Гантай ч га-гаас 20 центнер аваад үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
-Та хаагуур явав?
-Халх гол, Төв, Дархан, Орхон Сэлэнгээр яваад ирсэн. Халх голын чөлөөт бүсэд дан гадаадынхан орж ирээд ажиллах юм шиг, газраа аваад онгоц хөлөглөөд явж байгаа гэх мэт цуу яриа яваад байна. Уучлаарай, Монгол Улс чинь тусгаар тогтносон улс. Хил, цэрэг, цагдаа, батлан хамгаалах, дүрэм журам гэж бий. Хэн ч хамаагүй, юу дуртайгаа хийгээд яваад байдаг улс биш.
-Ургацаа алдах нь тодорхой болсон. Бүр 80 хувь алдана гэв үү?
-Нэг нөхөр гарч ирээд 80 хувь ургацаа алдана гээд хэлчихлээ. Тэгтэл тэрний цаана авч үлдсэн улаан буудайгаа үнэд хүргэх гэсэн тийм л бодлого байгаад байх шиг. Бодит байдал дээр 80 хувь ургац алдахгүй. Урьдчилсан балансаар
Гаднаас буудай худалдаж авахад мөнгө хөрөнгө хэрэгтэй шүү дээ. Тэр зохицуулалтыг нь хийгээд Засгийн газар төсөв баталж өгсөн. Тэгтэл нэг нөхөр буудай оруулж ирнэ гэдгийг дуулаад тэгвэл би наад ажилд чинь бас оролцоно гэсэн шаардлага тавьж байна. Үүнээс өөр сонирхол харагдаад байгаа биз. Бид нар тэгэхгүй. Өмнө нь улаан буудай оруулж ирэх квотыг тараагаад өгчхөөр чанартай, чанаргүй буудай ирдэг байсан. Цаана нь элдэв хэл ам гардаг. Эргээд энэ улаан буудайчинь бидний л хоол хүнс. Үүний чанар, найдвартай байдалд нь манай яам өөрөө хариуцлагатайгаар анхаарал тавьж ажиллана. Бид өөрсдөө импортолж оруулж ирнэ. Тийм болохоор гааль, НӨАТ-аас чөлөөлөгдөнө. Тэгэхээр чанартай буудайг хямд импортолно.
Гурван сая хэрэглэгчийн эрх ашиг бидэнд чухал. Өвөлжилт хүндэрч магадгүй нөхцөлд мах, гурил, талхны нөөцөө хангасан байх ёстой. Үнэ нь тогтвортой, өсөхгүй байх ёстой. Энэ нь бидний хамгийн том анхаарах асуудал . Тийм учраас бид гурилын үйлдвэрүүдтэйгээ хэлэлцээр хийж байгаа. Нэгдүгээрт гурилын бөөний үнийг 850 төгрөг, талх 1100 төгрөгөөр барих юм бол бид нар импортоор хямд орж ирэх буудайгаа нийлүүлнэ.
Үнэ тогтворжуулах хүрээнд өмнө нь авсан зээлийн үлдэгдэл нь арилжааны зээл рүү орж байсан бол тэрийг чинь нэн хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр бүтэн жил сунгаж өгнө. Тэгэхээр бид мөнгө төгрөг тараахгүйгээр бодлогоор гурилын үйлдвэрүүдтэйгээ хэлэлцээр хийгээд Монголын тариаланчдынхаа тарьсан стандарт хангасан буудайг ав гэсэн талыг нь хөшүүрэгдэж байна. Дотоодын тариаланчид болон гурилын үйлдвэрийн хооронд тогтох үнэд манай яам нөлөөлөхгүй.
-Гурилын үйлдвэрүүд дотоодын тариаланчдын буудайг авахыг хүсдэг ч чанар, цавуулаг нь асуудал дагуулдаг. Тиймээс гадны өндөр цавуулагтай буудайтай хольж гурил хийхээс өөр аргагүй гэдэг. Харин үүнтэй тариаланчид санал нийлдэггүй?
-Өнгөрсөн жил буудайн цавуулгаас болоод нэлээд маргаан гарсан. Өнгөрсөн жил бороо хур ихтэй, ургац арвин авсан. Тонн тутамд нь 100 мянган төгрег өгдөг байсан нь өөрөө тоог шүтсэн бодлого болж хувирсан. Чанартай, цавуулаг өндөртэй буудай тарихаас илүүтэй олон тооны буудай ургуулах нь ашигтай байсан. Хатуулагтай, сайн чанарын буудай таривал урамшуулал нь арай илүү байх атал чанар биш тоонд шүтсэн бодлого нь тариаланчдыг чанар харгалзахгүй байдал руу оруулсан.
Тариаланчид, яамны хооронд гарсан маргааныг сайн талаас нь харсан л даа. Тариаланчид жагсаал цуглаан хийж, буудайгаа асгасны цаана юу харав гэхээр бид тариаланчдын тушаасан буудай, гурилын үйлдвэрүүдийн цавуулаг нь хүрэхгүй байна гэсэн буудайд шалгалт хийсэн. Тэгэхэд 23-аас дээш цавуулагтай гэж тушаасан буудай түүндээ хүрээгүй. Тухайлбал, Л.Цандэлэггэдэг хүний 23-аас дээш цавуулагтай буудай нь 19-тэй гэж гарч байсан. Хүнсний улаанбуудайнд тэнцэхгүй буудайг тушаасан гэсэн үг. Тэнцэнэ гэж бичиг аваад татвар төлөгчдийн мөнгөнөөс урамшууллын мөнгөө гаргуулаад авчихсан. Яагаад цавуулаг муу байна вэ гэдгийг судлахаар бордоо хэрэглэдэггүй, хөрсөө хайхардаггүй, хөрсний асуудалд төр нь шаардлага тавихгүй, зүгээр л хэчнээн тонныг хураав. Тэрийгчиньл урамшуулна гэдэг бодлогын доголдол байсан.
-Ган болохыг урьдаар мэдэж байсан. Гэтэл салбарын яам үүн дээр анхаарал хандуулж үүл буудуулж хур оруулаагүй. Үр соёолох цагаар бороо оруулаагүйгээсургацалдаж байна гэдгийг тариаланчид онцлоод буй?
-Үүлэнд нөлөөлөх, цаг уурын станц, Цаг уурын хүрээлэн зэрэг чинь Байгаль орчин, ногоон хөгжил , аялал жуулчлалын яамны харьяа асуудал. Манай яамны харьяа гэж ойлгоод зориудаар ийм гуйвуулсан мэдээлэл тараагаад байна л даа. Тэр төхөөрөмжийг нь эвдчихэж, төхөөрөмж нь байхгүй гэнэ, хүрэлцээгүй юм байна, тэнд ажиллаж байсан мэргэжлийн алба, хүмүүсийг нь халчихсан гэнэ. Үүл бууддаг сумынх нь мөнгийг аваад хэрэглэчхэж гэнэ гэх мэт элдэв яриа тараагаад байгаа юм.
Нэгдүгээрт, миний харьяалах асуудал биш. Өөр яамны харьяа байгууллага дээр очоод халж солиод нааш цааш нь өөрчлөөд байх боломжгүй. БОНХАЖЯ- ны харьяа Цаг уурын хүрээлэнгээс гарч байгаа мэдээллийг хэрэглэдэг. Иргэд, байгууллага, хувь хүмүүстэй л адил тэдний гаргасан мэдээг хэрэглэдэг хэрэглэгч тал. Гэхдээ бид өөрсдөдөө хамаагүй гээгүй. Хэт халалт болно гэдэг мэдээлэл нэг хоногийн өмнө ирсэн. Цаг уурын хүрээлэнгээс гарч байгаа мэдээлэл бидний хүссэн хэмжээнд байхгүй байна. Гэвч бид зөвхөн цаг уурын мэдээг хараад байлгүй, Ургацын комиссоор дамжуулан орон нутаг, аж ахуйн нэгжүүдээсээ мэдээлэл авдаг юм.
Байдал хүндрэх төлөвтэй гэдэг мэдээллийг газар дээрээс нь авч байсан л даа. Бид үүлэнд нөлөөлөх төхөөрөмжийнхөө сумыг орон нутгаас татаад тариалангийн бүс нутгууддааирүүлээч гэдэг хүсэлтийг БОНХАЖЯ-нд хүргүүлсэн. Тус яамныхан үлдэгдэл пуужингуудаа шуурхай татсан. Үлдэгдэл пуужингууд долдугаар сард хүрэлцэнэ гэж байсан. Манай хоёр яамны хувьд энэ тал дээр бие биеэ дэмжээд хамтраад ажилласан. Гэтэл энэ зун их даралтын орон гэдэг нь Байгаль нуур орчимд үүссэн. Үүнээс болоод борооны үүл манайх руу орж ирээгүй. Ийм нөхцөл байдал үүссэн гэдгийг цаг уурын мэргэжилтнүүд ч мэдээлсэн байгаа. Байгаль нуурын орчим их түймэртэй байгаа, хур бороогүй онцгой жил болж байна.
Их даралтын орны тэр нөлөө манай Сэлэнгэ, Төв аймгийн тариалангийн нутгуудыг хамарсан. Хүний хүчин зүйлээс үл хамаарсан байгалийн онцгой нөхцөл байдал үүссэн. Үүл бууддаг төхөөрөмж улсын хэмжээнд хоёрхон байдаг гэдэг нь цуу яриа. 21 аймагт 35 экспедиц, 36 генератор ажилладаг. Эд нар хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Үүлэнд нөлөөлөх сум, пуужин нь хангалттай байсан. Гагцхүү тэр үүл нь гарахгүй байхад яалтай билээ.
Үүн дээр хувийн сонирхлоор, өмнө нь сайдад нөлөөлөх замаар нойтон, цавуулаг нь хүрдэггүй буудайгаа хүчээр шахдаг, бизнесийн ашиг хийдэг тэр давуу эрх нь алдагдчихаар хорсоод намайг гүтгэх, доромжлох янз бүрийн арга хэрэглэж байна. Сүүлдээ газар худалдлаа гэх онц ноцтой хэрэгт гүтгэж, надаас гадна Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийг хүртэл хамруулан гүтгэх үйл ажиллагааг явуулж байна. Энэ бүхэн байж боломгүй. Энэ улс орон чинь хуультай. Хэн нэгэн тэдний ярьж байгаа шиг юу хүссэнээ хийдэггүй юм. Энэ чинь хуультай, тусгаар тогтносон улс.
-Амралтын өдрүүдээр Ерөнхий сайд тариалангийн бүс нутгуудаар явж ажилласан. Даваа гаригийн Засгийн газрын хурлаар Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж дэмжээд УИХ-д өргөн барихаар болоод байна. Тариалангийн тухай хуулийн хувьд өнгөрсөн хавар нэлээд олон удаа хэлэлцүүлэг хийсэн. Тариаланчид, эрдэмтэн, судлаачид, орон нутагт ажиллаж байгаа салбарынхны дунд хэлэлцүүлэг хийж саналыг нь авсан. Зургадугаар сард Засгийн газрын хуралдаанаар оруулж, яамдаас өөрчлөлт чиглэл өгсөн байгаа. Нэмж оруулах шаардлагатай нэмэлтүүдийг оруулаад Засгийн газрын хуралдаанаар дэмжигдлээ.
-Халх голын сав газрын асуудал олны анхаарлыг татаж байна. Уг асуудалтай холбогдуулан таныг болон УИХ-ын даргыг АТГ-д шалгуулахаар өгсөн гэх юм?
Харин тийм гайхаад л байна. Өвөлжилт нэлээд хүндрэх нь малчдын малыг цөөлөх, малчдаамөнгөжүүлэх, махыг экспортод гаргах асуудлыг эрчимтэй хөөцөлд, үүн дээр ажилла гэсэн чиглэлийг Ерөнхий сайд өгсний дагуу Хятад улсад ажиллаад ирлээ. Ирснийхээ маргааш залгаад тариалангийн бүс нутгуудаар явж ажилласан. Гадагшаа томилолтоор явахаасаа өмнө ч тариалангийн нутгуудаар явсан. Хэвлэл унших завгүй байсан л даа. Ирээд хартал тиймэрхүү мэдээллүүд гарсан байна. Нэгдүгээрт, Халх голын чөлөөт бүсийг хаалттай, нууц хуралдаанаар шийдчихсэн мэт мэдээлэл өгч байна. Тийм юм байхгүй. УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааны мэдээллүүд нээлттэй, хэн ч авах боломжтой. Хоёрдугаарт, гадаадынханд газар өглөө, өгөх гэж байна гэсэн мэдээллүүд тарж байна. Эдгээр мэдээллүүдийг өгч байгаа хүмүүсийг ерөнхийд нь харах юм бол сонгуульд нэр дэвших гэж сонгуулийн шоу болгож олон түмний анхаарлыг татах гэсэн оролдлогууд хийж байна.
Нөгөө талаар тариалан эрхлэхдээ технологио алдаад хөрсөөмуутгачхаад одоо болохоор Халх голын сайхан хөрсөнд санаархсан, тийшээ газар авчих юмсан, дарамт шахалт үзүүлж байгаад тэнд эрх авахсан гэж санагалзсан зарим нэг хүмүүсийн сонирхол байна.
Энэ бүхэнд би хариуцлагатайгаар хэлэхэд,
Халх голын 500 мянган га газраас нэг сөөмийг ч гадаадын иргэд, байгууллагад өгөөгүй.
Тийм зүйл байхгүй. Өнгөрсөн долдугаар сарын 9-ний өдрийн УИХ- ын тогтоолоор энэ 500 мянган га газарт Хорио цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсан байгаа.-Хүмүүсийн анхаарал баяр наадам, морь мал дээртөвлөрчихсөн үед сэмхэн ийм шийдвэр гаргалаа гэж хардаж байна?
-Долдугаар сарын 9-нд шийдвэр гарсан ч хэлэлцүүлэг нь өмнө нь олон хоног явсан шүү дээ. Ганцхан өдрийн дотор шийдвэр гардаггүй. Хэлэлцэх, нэгдүгээр, хоёрдугаар хэлэлцүүлэг тэгээд эцсийн хэлэлцүүлэг гээд олон хоног үргэлжилдэг. Эцсийн хэлэлцүүлэг нь тэр өдөр таарсан.
-Халх голын сав газарт одоогоор хэчнээн компани үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?
-“Петрочайна Дачин тамсаг” компани долоон цооног, Буйр 22 гэдэг талбайд үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ компанийн мэдэлд 700 гаруй мянган га газар долоон жилийн турш явж байхад хэн ч, юу ч дуугараагүй мөртлөө монголчууд өөрсдөө хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт хийе гэхэд эсэргүүцэж байгааг гайхаж байна. Тэнд нэг ч га газар нь гаднынханд байхгүй. Харин аймаг болон сумаас захирамжаар олгосон тариалангийн талбай байдаг юм билээ. 49266 га газар өгсөн юм байна.
Тэгэхээр манай яам тэр газрыг өгөөгүй байх нь, өмнө нь өгчихсөн байж. Гэхдээ тэнд Монголын компаниуд байна. “Соёмбо буудай” компани 1631 га, “Халх буудай” компани 3000 га, “БД” компани 300 га, “Уйзэн тал” компани 3537 га, “Нью , аригус”, “Мак", “Алтай групп”, “Мөнхтал”, “Дорнод гурил’’, “Бэрх цагаан”, мал аж ахуйн хүрээлэн гэсэн Монголын компаниуд 49266 га-д одоо ч газар тариалан эрхлээд явж байна. Энэ талбай нь Халх голын 500 мянган га-д орчихсон байгаа. Сая л хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах гээд эдгээр газрын зөвшөөрлийг өгчихсөн юм биш. Аймаг, сумд нь газар өгчихсөн байдаг юм билээ.
Хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг хаана байгуулах вэ гэдэг дээр долоон газрыг судалснаас хамгийн тааламжтай, чөлөөт бүс хөгжүүлэх боломжтой нь Халх гол гэж гарсан. Энэ бүхнийг харж байж УИХ-аас шийдвэр гарсан.
-Хорио цээр, технологийн дэглэм бүхий бүс гэхээр?
-Тэнд тариалан эрхлэн, эрчимжсэн мал ахуйгаа ч хөгжүүлэхэд маш нарийн шалгуур, технологийн шаардлагууд тавина. Тэндхийн хөрс эмзэг. Газар тариалан эрхэлнэ гэвэл ямар таримлыг, ямар технологиор тарих вэ. Хөрсөө муутгахгүй байх шаардлагатай гэх мэт маш өндөр шаардлагуудыг тавина. Энэ технологийн дэглэмд нийцэж ажиллаж чадах аж ахуйн нэгжүүд л тэнд үйл ажиллагаагаа явуулна.
-Хөдөө аж ахуйн бүсэд солонгосчууд орж ирж тариагаа тарьчхаад түүнийгээ ямар нэг татваргүйгээраваадявчихна гэж ойлгоод байгаа?
-Тэндхийн нэг сөөм ч газар солонгосчуудад байхгүй. Хятад, Япончуудад ч тэр. Солонгосчууд манай яамтай хамтарсан төсөл хэрэгжүүлээд загвар аж ахуй байгуулж өгч байгаа. Зуун үхрийн эрчимжсэн фермийн аж ахуй, 50 үнээний ферм байгуулж, 200 га газарт усалгааны тоног төхөөрөмж суурилуулж өгсөн. Энэ бүхнийг Халх голд хөдөө аж ахуйн эрчимжсэн загвар аж ахуй болог гээд тэд өөрсдийн хөрөнгөөрөө босгоод Монголын талд өгөх гэж байна. Тэрийг нь монгол компани бариад хоёр тал өгөлцөж авалцах ажил нь үлдэж байгаа. Загвар аж ахуй манайд үлдэнэ. Түүнээс биш солонгосчууд ямар нэг үйл ажиллагаа явуулаад өөрсөд рүүгээтатваргүйгээр аваад гарна гэсэн зүйл байхгүй.
Тэгэхээр энэ бүхнийг тойрсон буруу мэдээллийг санаатайгаар гаргаад явж байна. Энэ нь сонгуулийн шоу болгох гэсэн ядмаг арга байна л даа. Тэнд нэр дэвших гэсэн хэдэн улс байх шиг. Үгүй бол олонд танигдах гэж санаархаж байгаа хүмүүсийн явдал. Эсвэл хувийн ашиг сонирхлоор Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас давуу эрх олох гэсэн чинь тэрийг нь өгөхгүй болохоор хорссон тийм хүмүүсийн л үйлдэл байна.
Өмнө нь “Петрочайна Дачин тамсаг” компани долоон жил болж байхад тэд хаагуур нь явж байсан юм. Өнөөдөр монголчууд бид аваад татварын тааламжтай нөхцөлд, хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт, уул уурхайгаас илүү баялгийг бий болгож чаддаг гэдгийг харуулах загвар үзүүлж, бүтээн байгуулалт хийе гэхэд юунд нь хорсоод байгаа юм. Бид нар чадна шүү дээ. Монголчууд үе үеэрээ хөдөө аж ахуйгаар улс орноо тэжээгээд л ирсэн. Малаа маллаж, тариалангаа эрхэлж чадна. Гагцхүү тэнд гадаадын өндөр технологи, инновацийн мэдлэгийг оруулна.
-Өвөлжилт хүндрэх учир малчдыг малаа борлуулахыг зөвлөсөн. Төрөөс ч энэ талд анхаарч мах экспортлох ажлыг эрчимжүүлж байна?
-Чөлөөт бүс гэдэг газрыг яагаад байгуулах болов оо гэхээр, манай мал ихээхэн хэмжээгээр өсчбайна. Өнөө жил 18 сая төл хүлээж авлаа.
Бэлчээрийн даац хэтэрлээ. Өвөл хүндрэх нь малаа цөөлье, мах, махан бүтээгдэхүүн болгоё, малчдаа мөнгөтэй болгоё гэж ярьж байна. Махаа экспортолъё гэтэл шүлхий, гоц халдварт өвчнүүдээс болоод махаа гаргаж чадахгүй байна. Сүүлийн нэг сарын хугацаанд хоёр хөрштэйгөө хэлэлцээр хийхээр маш идэвхтэй ажиллаж байгаа. Би сая Хятадын Ерөнхий сайдын орлогч, Хөдөө, аж ахуйн сайд, Хорио цээрийн дэд сайд нартай уулзаж мах экспортлох асуудлаар хэлэлцээр, ажлын уулзалтууд хийгээд ирлээ. Бид ямар санал тавив гэхээр, малаа эрүүл байлгах хорио цээрийн дэглэм бүхий тусгай газраас гаргая, мах махан бүтээгдэхүүнээ ч тэндээс экспортолъё гэсэн саналуудыг тавьсан. Харин тэд бусад асуудлаа түр хойшлуулж байгаад танай энэ саналуудыг онцгойлон үзэж, өвөлжилт хүндрэх гэж байгаа асуудалд чинь анхаарч ажиллая гэдэг хэлэлцээрт хүрсэн.
-Гантай байгаа нутгуудаар явахад ургац хэр хурааж авах шинжтэй байна. Өнөө жил ургацынхаа дийлэнхийг алдана гэж зарим хүмүүс таамаглаад байгаа. Газар дээр нь очоод ажиллаад ирсэн хүний хувьд илүү бодит зүйл хэлэх байх?
-Гантай байгаа газар нутгуудаар яваад ирлээ. Орхон аймагт гурван аж ахуйн нэгж байна. Тэг элдэншүүлэлтээр тарьсан, сэлгээ, уриншаа зөв хийчихсэн, бордоогоо сайн хийчихсэн талбайнууд ургацаа хэвийн авч байна. Долдугаар сарын наймнаас өмнө ерөөсөө бороо ороогүй, 13-наасхойш хэвийн орсон гэж байсан. Тэдгээр аж ахуйн нэгжүүд га-гаас 20 центнер авч байна шүү дээ. Үүний цаана технологи, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, менежментээ сайн хийж байгаа хүмүүс л байгаа. Царцаагаа устгаж байна, ургамал хамгааллын бодисуудаа зөв хэрэглэж байна. Уриншаа зөв хийсэн байна. Гантай ч га-гаас 20 центнер аваад үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
-Та хаагуур явав?
-Халх гол, Төв, Дархан, Орхон Сэлэнгээр яваад ирсэн. Халх голын чөлөөт бүсэд дан гадаадынхан орж ирээд ажиллах юм шиг, газраа аваад онгоц хөлөглөөд явж байгаа гэх мэт цуу яриа яваад байна. Уучлаарай, Монгол Улс чинь тусгаар тогтносон улс. Хил, цэрэг, цагдаа, батлан хамгаалах, дүрэм журам гэж бий. Хэн ч хамаагүй, юу дуртайгаа хийгээд яваад байдаг улс биш.
Үндсэн хууль болон Газрын тухай хуулиар гадаадын иргэн, байгууллага газрыг өмчлөх, эзэмших нь хориотой.Монгол Улс чинь тусгаар тогтносон улс. Хил, цэрэг, цагдаа, батлан хамгаалах, дүрэм журам гэж бий. Хэн ч хамаагүй, юу дуртайгаа хийгээд яваад байдаг улс биш.
-Ургацаа алдах нь тодорхой болсон. Бүр 80 хувь алдана гэв үү?
-Нэг нөхөр гарч ирээд 80 хувь ургацаа алдана гээд хэлчихлээ. Тэгтэл тэрний цаана авч үлдсэн улаан буудайгаа үнэд хүргэх гэсэн тийм л бодлого байгаад байх шиг. Бодит байдал дээр 80 хувь ургац алдахгүй. Урьдчилсан балансаар
нийт гурилын хэрэглээ, хүнсний улаан буудайнхаа хэрэглээний 58 хувийг авах прогноз байгаа
. Ургацаа хураагаад авахаар энэ хувь өөрчлөгдөх магадлалтай. Тэгэхээр бидэнд хагас жилийн улаан буудайн хэрэгцээ дутах нь. Тийм учраас бид импортоор оруулж ирэхээс өөр аргагүй.Гаднаас буудай худалдаж авахад мөнгө хөрөнгө хэрэгтэй шүү дээ. Тэр зохицуулалтыг нь хийгээд Засгийн газар төсөв баталж өгсөн. Тэгтэл нэг нөхөр буудай оруулж ирнэ гэдгийг дуулаад тэгвэл би наад ажилд чинь бас оролцоно гэсэн шаардлага тавьж байна. Үүнээс өөр сонирхол харагдаад байгаа биз. Бид нар тэгэхгүй. Өмнө нь улаан буудай оруулж ирэх квотыг тараагаад өгчхөөр чанартай, чанаргүй буудай ирдэг байсан. Цаана нь элдэв хэл ам гардаг. Эргээд энэ улаан буудайчинь бидний л хоол хүнс. Үүний чанар, найдвартай байдалд нь манай яам өөрөө хариуцлагатайгаар анхаарал тавьж ажиллана. Бид өөрсдөө импортолж оруулж ирнэ. Тийм болохоор гааль, НӨАТ-аас чөлөөлөгдөнө. Тэгэхээр чанартай буудайг хямд импортолно.
Гурван сая хэрэглэгчийн эрх ашиг бидэнд чухал. Өвөлжилт хүндэрч магадгүй нөхцөлд мах, гурил, талхны нөөцөө хангасан байх ёстой. Үнэ нь тогтвортой, өсөхгүй байх ёстой. Энэ нь бидний хамгийн том анхаарах асуудал . Тийм учраас бид гурилын үйлдвэрүүдтэйгээ хэлэлцээр хийж байгаа. Нэгдүгээрт гурилын бөөний үнийг 850 төгрөг, талх 1100 төгрөгөөр барих юм бол бид нар импортоор хямд орж ирэх буудайгаа нийлүүлнэ.
Үнэ тогтворжуулах хүрээнд өмнө нь авсан зээлийн үлдэгдэл нь арилжааны зээл рүү орж байсан бол тэрийг чинь нэн хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр бүтэн жил сунгаж өгнө. Тэгэхээр бид мөнгө төгрөг тараахгүйгээр бодлогоор гурилын үйлдвэрүүдтэйгээ хэлэлцээр хийгээд Монголын тариаланчдынхаа тарьсан стандарт хангасан буудайг ав гэсэн талыг нь хөшүүрэгдэж байна. Дотоодын тариаланчид болон гурилын үйлдвэрийн хооронд тогтох үнэд манай яам нөлөөлөхгүй.
-Гурилын үйлдвэрүүд дотоодын тариаланчдын буудайг авахыг хүсдэг ч чанар, цавуулаг нь асуудал дагуулдаг. Тиймээс гадны өндөр цавуулагтай буудайтай хольж гурил хийхээс өөр аргагүй гэдэг. Харин үүнтэй тариаланчид санал нийлдэггүй?
-Өнгөрсөн жил буудайн цавуулгаас болоод нэлээд маргаан гарсан. Өнгөрсөн жил бороо хур ихтэй, ургац арвин авсан. Тонн тутамд нь 100 мянган төгрег өгдөг байсан нь өөрөө тоог шүтсэн бодлого болж хувирсан. Чанартай, цавуулаг өндөртэй буудай тарихаас илүүтэй олон тооны буудай ургуулах нь ашигтай байсан. Хатуулагтай, сайн чанарын буудай таривал урамшуулал нь арай илүү байх атал чанар биш тоонд шүтсэн бодлого нь тариаланчдыг чанар харгалзахгүй байдал руу оруулсан.
Тариаланчид, яамны хооронд гарсан маргааныг сайн талаас нь харсан л даа. Тариаланчид жагсаал цуглаан хийж, буудайгаа асгасны цаана юу харав гэхээр бид тариаланчдын тушаасан буудай, гурилын үйлдвэрүүдийн цавуулаг нь хүрэхгүй байна гэсэн буудайд шалгалт хийсэн. Тэгэхэд 23-аас дээш цавуулагтай гэж тушаасан буудай түүндээ хүрээгүй. Тухайлбал, Л.Цандэлэггэдэг хүний 23-аас дээш цавуулагтай буудай нь 19-тэй гэж гарч байсан. Хүнсний улаанбуудайнд тэнцэхгүй буудайг тушаасан гэсэн үг. Тэнцэнэ гэж бичиг аваад татвар төлөгчдийн мөнгөнөөс урамшууллын мөнгөө гаргуулаад авчихсан. Яагаад цавуулаг муу байна вэ гэдгийг судлахаар бордоо хэрэглэдэггүй, хөрсөө хайхардаггүй, хөрсний асуудалд төр нь шаардлага тавихгүй, зүгээр л хэчнээн тонныг хураав. Тэрийгчиньл урамшуулна гэдэг бодлогын доголдол байсан.
-Ган болохыг урьдаар мэдэж байсан. Гэтэл салбарын яам үүн дээр анхаарал хандуулж үүл буудуулж хур оруулаагүй. Үр соёолох цагаар бороо оруулаагүйгээсургацалдаж байна гэдгийг тариаланчид онцлоод буй?
-Үүлэнд нөлөөлөх, цаг уурын станц, Цаг уурын хүрээлэн зэрэг чинь Байгаль орчин, ногоон хөгжил , аялал жуулчлалын яамны харьяа асуудал. Манай яамны харьяа гэж ойлгоод зориудаар ийм гуйвуулсан мэдээлэл тараагаад байна л даа. Тэр төхөөрөмжийг нь эвдчихэж, төхөөрөмж нь байхгүй гэнэ, хүрэлцээгүй юм байна, тэнд ажиллаж байсан мэргэжлийн алба, хүмүүсийг нь халчихсан гэнэ. Үүл бууддаг сумынх нь мөнгийг аваад хэрэглэчхэж гэнэ гэх мэт элдэв яриа тараагаад байгаа юм.
Нэгдүгээрт, миний харьяалах асуудал биш. Өөр яамны харьяа байгууллага дээр очоод халж солиод нааш цааш нь өөрчлөөд байх боломжгүй. БОНХАЖЯ- ны харьяа Цаг уурын хүрээлэнгээс гарч байгаа мэдээллийг хэрэглэдэг. Иргэд, байгууллага, хувь хүмүүстэй л адил тэдний гаргасан мэдээг хэрэглэдэг хэрэглэгч тал. Гэхдээ бид өөрсдөдөө хамаагүй гээгүй. Хэт халалт болно гэдэг мэдээлэл нэг хоногийн өмнө ирсэн. Цаг уурын хүрээлэнгээс гарч байгаа мэдээлэл бидний хүссэн хэмжээнд байхгүй байна. Гэвч бид зөвхөн цаг уурын мэдээг хараад байлгүй, Ургацын комиссоор дамжуулан орон нутаг, аж ахуйн нэгжүүдээсээ мэдээлэл авдаг юм.
Байдал хүндрэх төлөвтэй гэдэг мэдээллийг газар дээрээс нь авч байсан л даа. Бид үүлэнд нөлөөлөх төхөөрөмжийнхөө сумыг орон нутгаас татаад тариалангийн бүс нутгууддааирүүлээч гэдэг хүсэлтийг БОНХАЖЯ-нд хүргүүлсэн. Тус яамныхан үлдэгдэл пуужингуудаа шуурхай татсан. Үлдэгдэл пуужингууд долдугаар сард хүрэлцэнэ гэж байсан. Манай хоёр яамны хувьд энэ тал дээр бие биеэ дэмжээд хамтраад ажилласан. Гэтэл энэ зун их даралтын орон гэдэг нь Байгаль нуур орчимд үүссэн. Үүнээс болоод борооны үүл манайх руу орж ирээгүй. Ийм нөхцөл байдал үүссэн гэдгийг цаг уурын мэргэжилтнүүд ч мэдээлсэн байгаа. Байгаль нуурын орчим их түймэртэй байгаа, хур бороогүй онцгой жил болж байна.
Их даралтын орны тэр нөлөө манай Сэлэнгэ, Төв аймгийн тариалангийн нутгуудыг хамарсан. Хүний хүчин зүйлээс үл хамаарсан байгалийн онцгой нөхцөл байдал үүссэн. Үүл бууддаг төхөөрөмж улсын хэмжээнд хоёрхон байдаг гэдэг нь цуу яриа. 21 аймагт 35 экспедиц, 36 генератор ажилладаг. Эд нар хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Үүлэнд нөлөөлөх сум, пуужин нь хангалттай байсан. Гагцхүү тэр үүл нь гарахгүй байхад яалтай билээ.
Үүн дээр хувийн сонирхлоор, өмнө нь сайдад нөлөөлөх замаар нойтон, цавуулаг нь хүрдэггүй буудайгаа хүчээр шахдаг, бизнесийн ашиг хийдэг тэр давуу эрх нь алдагдчихаар хорсоод намайг гүтгэх, доромжлох янз бүрийн арга хэрэглэж байна. Сүүлдээ газар худалдлаа гэх онц ноцтой хэрэгт гүтгэж, надаас гадна Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийг хүртэл хамруулан гүтгэх үйл ажиллагааг явуулж байна. Энэ бүхэн байж боломгүй. Энэ улс орон чинь хуультай. Хэн нэгэн тэдний ярьж байгаа шиг юу хүссэнээ хийдэггүй юм. Энэ чинь хуультай, тусгаар тогтносон улс.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
25011
0 эможи