Тайванийн тагнуул гэгдэх З.Пагмажав гэж хэн бэ?

2015 оны 9 сарын 09

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавыг улсын нууц задруулсан хэрэгт буруутган шүүхээс 16 жилийн ял оноосон. Тэрбээр Монгол улсын нууцтай холбоотой мэдээллийг Тайванийн талд зардуулсан гэж буй. Тэгвэл З.Пагмажав гэж хэн бэ?  Энэ талаарх мэдээллийг доорхоос харна уу. 


Товч намтар:

 

- Зангиржав овогтой Пагмажав Увс аймгийн харьяат.


- 1984-1994 Улаангом хотын 10 жилийн 2-р сургууль

- 1995-1999 МУБИС-ийн Дорно дахины тэнхмийн хятад хэлний факультетийг хятад хэлний багш, орчуулагч

- 1999-2000 Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Стратегийн судалгааны хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдал судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч, судлаач, төвийн дарга

- 2000-2001 онд Тайванийн Улс төрийн их сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнд мэргэжил дээшлүүлсэн 2005-2008 онд Бээжингийн Ардын их сургуулийн олон улсын харилцааны сургуульд Олон улсын харилцааны магистр, Хятад судлаач,

- Нөхөр, хоёр хүүхэдтэй


 

Түүнийг Тайваний тагнуулын байгууллагад ажиллаж байсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон гэдэг үндэслэлээр ял оноосон талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. Тэрбээр хэрэгт буруутгагдан шалгагдахаасаа өмнө биеийн байдал нь хүндэрч мэс засалд орсон байжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25006
0 эможи
keyboard_arrow_up