М.Зоригт сайд яамныхаа ажилчдын сошиал медиа-д орох эрхийг хасав

2015 оны 9 сарын 09

Зам тээврийн сайдаар томилогдсон шинэхэн сайд М.Зоригт ажилдаа шуурхай оржээ. 

 

Тэрбээр томилогдсон эхний өдрөөсөө буюу өнөөдрөөс эхлэн Зам тээврийн яамны ажилчдын сошиал медиа-д орох эрхийг нь хассан байна. 

 

Ингэснээр яамны мэргэжилтнүүд, ажилчид фэйсбүүк, твиттерт нэвтрэх эрхээ хасуулав. 

 

Уг нь М.Зоригт гишүүн Интернэтийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэдхэн сарын өмнө өргөн барьсан.  Тэрбээр энэхүү хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг интернэтийн орчинд баталгаажуулыг зорьсон хэмээн мэдээлж байсан. 

 

Тэгвэл юуны учир салбарын яамныхаа ажилчдын сошиал медиа-д орох эрхийг нь хассан талаараа тэрбээр удахгүй тайлбар хийх буй за. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24992
0 эможи
keyboard_arrow_up