Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ыг зорилоо
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг есдүгээр сарын 9-11-нд БНХАУ-ын Далянь хотноо болох зуны Давосын чуулга уулзалтад оролцохоор урд хөршийг зорилоо.
Ерөнхий сайд Зуны Давосын чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээнд оролцохоос гадна Орчин цагийн торгоны зам сэдэвт хуралдаан, Инноваци ба Япон сэдэвт дугуй ширээний бизнес уулзалт, Хятадын эрчим хүчний салбарт гарч буй өөрчлөлтийн төлөв байдлын талаарх удирдагчдын яриа, хэлэлцүүлэгт тус тус оролцоно.
Мөн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч, гүйцэтгэх захирал Клаус Шваб, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Бүгд Найрамдах Гүрж Улсын Ерөнхий сайд Иракли Гарибашвили нартай албан ёсны уулзалт хийж, CCTV телевизэд ярилцлага өгнө.