Сайд нарын нэрийг өнөөдөр өргөн мэдүүлнэ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид сайд нарын нэрийг өргөн мэдүүлж магадгүй гэх мэдээлэл байна. Тиймээс сайдад нэр дэвшигчидтэй холбоотой материалыг Засгийн газрын зүгээс шаардаж эхэлжээ.
УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хувьд Шадар сайд, Барилга хот байгуулалт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар гишүүний нэр дуулдаж байна.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Сангийн сайд, Зам тээврийн сайд, Хөдөлмөрийн сайдад УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан нарын нэр яригдаж байна. Гэхдээ энэ нь албан эх сурвалжийн мэдээлэл биш учраас сайд нарын нэр өөрчлөгдөх магадлалтай юм.
УИХ-ын дарга “Орон гарсан сайд нарын томилгоог хуульд нийцүүлэхийн тулд есдүгээр сарын 6-нд багтааж өргөн барих шаардлага тавьсан. Иймээс Ерөнхий сайд энэ өдөр багтаан сайд нарын нэрийг өргөн мэдүүлэх бололтой.