Өнөөдөр дэд сайдуудыг томилж магадгүй
2015 оны 8 сарын 31
УИХ-ын ээлжит бус чуулганаар МАН-ын сайдуудыг чөлөөлсөн. Харин өнгөрсөн долоо хоногт зарим яамдын дэд сайдуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа юм. Тодруулбал, Хамтарсан Засгийн газарт МАН-аас долоон дэд сайд албан үүрэг гүйцэтгэж байсан юм.
МАН-ын чөлөөлөгдсөн дэд сайдууд:
- Аж үйлдвэрийн дэд сайд - Х.Баделхан
- БСШУ-ны дэд сайд - Я.Төмөрбаатар
- ГХЯ-ны дэд сайд - Н.Оюундарь
- ЭМ, Спортын дэд сайд - Д.Атармаа
- Уул уурхайн дэд сайд - Г.Тэмүүлэн
- Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд - Б.Мөнхбаатар
- Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг нарыг чөлөөлсөн.
Тэгвэл өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаантай энэ хурлын үеэр шинэ дэд сайдуудыг үүрэгт ажилд нь томилж магадгүй гэж эх сурвалж мэдээллээ. Одоогийн байдлаар дэд сайдын суудлыг Эвсэл, АН, ИЗНН гурав 3+3+1 гэсэн байдлаар тохирсон гэх мэдээлэл байна. АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж Ч.Батцогт, Н.Мөнхдаш, Д.Цэрэнчимэг нарыг дэд сайдад нэр дэвшүүлэн томилуулахаар болсон.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
24740
0 эможи