Дэд сайдуудын нэрс тодорч эхэллээ

2015 оны 8 сарын 28

МАН-ын сайдуудыг засгаас гаргасны дараагаар дэд сайдуудыг бас чөлөөлсөн. Тэгвэл Ерөнхий сайд шинэ сайдуудыг ирэх намар өргөн барина гэж мэдэгдсэн.

Засгийн газрын хуралдаанаар МАН-аас томилогдсон дэд сайдуудыг чөлөөлсөн. Тодруулбал Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг болон асуудал хариуцсан сайд нарын саналыг тус тус үндэслэн:

 

-  Н.Оюундарийг Гадаад хэргийн дэд сайдын

-  Х.Баделханыг Аж үйлдвэрийн дэд сайдын

-  Я.Төмөрбаатарыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын

-  Б.Мөнхбаатарыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдын

-  Г.Тэмүүлэнг Уул уурхайн дэд сайдын

-  Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдын

-  Д.Атармааг Эрүүл мэнд, спортын дэд сайдын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

 

 Тэгвэл тэдний оронд томилогдох хүмүүсийн талаарх тохироо эрх баригчдын дунд явагдаад эхэлжээ. Тэд тохиролцоонд хүрч, 3+3+1 гэсэн квотоор хуваахаар болсон гэж эх сурвалж мэдээллээ.

Одоогийн байдлаар дэд шинэ сайдуудад:

 Аж үйлдвэрийн дэд сайдад “Бурхан Халдун” группийн захирал  Н.Мөнхдаш

 Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны дэд сайдад  ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг

 Гадаад Харилцааны дэд сайдад  АН-ын ҮЗХ-ы гишүүн  О.Магнай

 Эрүүл Мэнд, Спортын дэд сайдад  Эрүүл Мэндийн сайд асан, МАХН-ын ГТ-ийн гишүүн  Н.Удвал

 Уул Уурхайн дэд сайдад МҮАН-ын ЕНБдарга, Монгол Улсын Сайдын ажлын албаны дарга  Б.Цогтгэрэл

 Хүн амын хөгжил, Нийгмийн Хамгааллын дэд сайдад МАХН-ын нарийн бичгийн дарга  Ц.Шаравдорж

 Хүнс, хөдөө Аж Ахуйн дэд  сайдад "Цагаан Шонхор" группын Ерөнхийлөгч Ч.Энхтайван   нарыг намууд санал болгосон гэнэ.

Ерөнхий сайд дэд сайдуудаа ирэх даваа гарагт томилох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24684
0 эможи
keyboard_arrow_up