Өршөөгдөж сэтгэл амарсан Н.Энхбаяр Бээжинд тэмцээн үзэж сууна

2015 оны 8 сарын 27

Сайн, муу олон хэл ам дагуулсан Өршөөлийн хууль батлагдсанаар хэрэгт холбогдож гэмтэн болоод байсан олон хүний магнай тэнийж байгаа гэхэд болно. Үүний нэг нь Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр юм. Герман, Солонгос руу оргон зугтлаа хэмээн хэвлэлээр шуугиж байсан экс ерөхийлөгч хууль батлагдангуут эх орондоо ирээд байгаа билээ. Улмаар намынхаа ажилд гар бие оролцон хэнийг сайдад нэр дэвшүүлэх, хэнд ашигтай хэлэлцээр хийх вэ гээд л чөлөө завгүй хэсэгтээ л явсан гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа.

 

Тэгвэл тэрбээр одоо л нэг сэтгэл амарч нүд, сэтгэлээ баясгаж яваа бололтой.  Хөнгөн атлетикийн 2015 оны дэлхийн аваргын тэмцээн Хятад улсын Бээжин хотноо зохион байгуулагдаж байгаа билээ. Харин МАХН-ын дарга  Н.Энхбаярын хувьд өчигдөр намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга,  Эрүүл мэндийн яамны сайд Г.Шийлэгдамба, Г.Дугаржав нарын хамт Бээжин хотыг зорьжээ. Тэд тэмцээнээ үзэж сонирхож амарчихаад өнөөдөр Монголд ирэх сурагтай.

 

Улмаар МАХН-ын төвийн бүсийн зөвлөгөөн болох гэж буйтай холбоотойгоор хүлгийн жолоогоо Эрдэнэт хотруу үргэлжлүүлэх залах төлөвтэй байна.

 

Ер нь МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд Өршөөлийн хуулиар өршөөгдөж байгаа болохоор ч тэрүү сэтгэл хангалуун байх шиг байна. Мөн Ээлжит бус чуулган ирэх сарын 7-нд болох сургаар сэтгэл амар зугаалж яваа бололтой.

 

Саяхан Монголд Н.Энхбаяраас муу хүн байхгүй мэт авирлаж байсан. Тэгвэл улстөрчдийн ханцуйдаа наймаалцсан тохироо хэдийнэ ил болж ял тулгаад ч нэмэргүй Н.Энхбаярын сэтгэлд  100 хувь нийцэхүйц сайдын суудлууд бэлэг барихаар болоод байна. Харин үүнийг учир мэдэх хүмүүс Монголын төр хэзээ ч асуудалд туйлбартай ханддаггүй, хэдхэн хүний эрх ашиг, эрх мэдлийн төлөөх наймаа өргөжин дэвжиж байгааг харуулж байна хэмээн халаглаж суугаа юм.

 

Н.Энхбаяр ийм цаг ирэхийг мэдэж байсан. "Мөн ч удаан хүлээгээгүй" биз ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24654
0 эможи
keyboard_arrow_up