Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад урьж байна

2014 оны 2 сарын 07

Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29 ба 12/43 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газраас гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршил дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулж, төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэн, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагыг дахаин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад урьж байна.

 

Аж ахуйн нэгжүүд НИТХ-аар баталсан найман байршилд төсөл хэрэгжүүлэгчээр оролцох боломжтой бөгөөд НИТХ-ын тогтоолын дагуу тодорхой шаардлагын дагуу материалаа бүрдүүлж, Гэр хорооллын хөгжлийн газарт хүргүүлнэ. Төсөл хэрэгжүүлэхээр ирүүлсэн саналыг 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 15:30 цагт Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг шалгаруулалтад оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ. Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Нийслэлийн төр захиргааны V байр, Гэр хорооллын хөгжлийн газрын 104 тоот өрөөнд ирж авахаас гадна 70110733 утсаар холбогдох боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
246
0 эможи
keyboard_arrow_up