Сайдуудаа хувааж авахаар тохирчээ
Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж, засгийн асуудлыг хэлэлцсэн байна. Намын даргын зүгээс Сангийн сайдад Н.Батбаяр, Зам тээврийн сайдад Л.Эрдэнэчимэг, Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайхан нарын нэрийг дэвшүүлсэн ч бүлгээсээ дэмжлэг авч чадаагүй аж. АН сайдуудаа бүлэг дотроосоо томилоно гэдгээ мэдэгдсэн. Тиймээс тус намын бүлэгт сайд болохыг хүссэн олон хүн байгаа гэнэ. Тиймээс “ тэрнийг ч сайд болгохгүй, би ч сайд болно” гэсэн ширүүн маргаан болсныг хэлэх хүн байна. Нөгөө талаасаа Ерөнхий сайд Н.Батбаяр, Л.Эрдэнэчимэг нартай хамтарч баг болж ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийлсэн гэх мэдээлэл ч байна. Мөн бүлгийн гишүүдээс аливаа дуулиан шуугианд холбогдоод байдаггүй, сенсааци тарьж, нэр нүүрээ баастаагүй хүмүүсийг сайд болгох ёстой гэсэн санал гаргасан бололтой. Тиймээс бүлгээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт сайд нарынхаа нэрийг дахин оруулж ирэхийг даалгажээ.
“Шударга ёс” эвсэлийн хувьд Шадар сайдад МҮАН Н.Батцэрэгийг, МАХН З.Баянсэлэнгийг хоёрын нэрийг зүтгүүл байгаа гэсэн мэдээлэл байна.
Ардчилсан намын бүлэг хоорондоо тохирч чадахгүйгээс болоод засгийн асуудал удааширч буйг Монгол Улсын сайд М.Энхсайхан сэтгүүлчдэд хэлжээ. Энэ ч үнэн бололтой, УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын өрөөнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хоёр ч удаа уулзалт хийж МАН-ын огцорсон зургаан сайдын суудлыг гурав, гурваар нь хувааж авах тохиролцоонд хүрсэн гэнэ. Тодруулбал, Ардчилсан намаас Сангийн сайд, Зам тээвэрийн сайд, Хөдөлмөрийн сайдыг томилох бол, “Шударга ёс” эвсэл Шадар сайд, Барилга хот байгуулалтын сайд, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын сайдыг тус тус томилно гэсэн тохиролцоонд хүрчээ. Гэхдээ хэнийгээ сайд болгох вэ гэдгээ аль, аль нам нь тохирч чадахгүй байгаа аж. З.Энхболд, Ч.Сайханбилэг, Н.Энхбаяр гурав уулзалт хийсний дараа Ерөнхийлөгчтэй, Ерөнхий сайд биечлэн уулзсан гэж улс төрийн хүрээнийхэн ярьцгааж байна.
“Шударга ёс” эвсэлийн хувьд Шадар сайдад МҮАН Н.Батцэрэгийг, МАХН З.Баянсэлэнгийг хоёрын нэрийг зүтгүүл байгаа гэсэн мэдээлэл байна. Засгийн асуудлаар “Шударга ёс” эсвэл өчигдөр хуралдсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ИЗНН болон бие даагчдад дэд сайдын суудлыг АН-аас амалсан байна. Засгийн сайдуудаас болоод намууд ч хоорондоо толхилцоод эхэлсэн гэх сураг ч сонсогдож байна.