З.Энхболд, Ч.Сайханбилэг, Н.Энхбаяр 3 тохироонд хүрч чадах уу?

2015 оны 8 сарын 20

     Энэ талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Сайдуудын талаар нэгдсэн шийдэлд хүрээгүй. Аль намд ямар яам өгөхөө ярилцаагүй байгаа” гэсэн юм. Бүлгийн хуралд Ч.Сайханбилэг, З.Энхболд нар  оролцсон бөгөөд хурал нэлээд ширүүн уур амьсгал дунд өрнөсөн бололтой. Бүлгийн хуралдааны дараа АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдын өрөөнд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, гурав уулзалдаж байгаа аж. Тэдний уулзалт нэлээд сунжирч байгааг эх сурвалж мэдээлэв. Энэхүү уулзалтаар Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэзээ хэлэлцэх, мөн АН болон “Шударга ёс” эвсэлд хэдэн яам хуваарилж өгөх вэ гэдгээ шийдэх аж. Хэрэв АН, “Шударга ёс” эвсэлтэй засгийн асуудлаар тохирч чадвал Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  Засгийн зургаан сайдын асуудлаа өнөөдөр өргөн барих сураг байна.

“Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийн хэлснээс тус бүлэг  сайдад нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулсан. Харин АН сайдад нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулж чадахгүй байгаагаас болж хүлээлт үүсч байгаа бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24488
0 эможи
keyboard_arrow_up