С.Эрдэнийг Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар Өргөдлийн байнгын хороонд өглөө

2015 оны 8 сарын 20

УИХ, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ Хөдөлмөрийн  сайдын үүргийг түр хариуцан ажиллаж эхэлсэн эхний өдрөөсөө хууль бус шийдвэр гаргаж, төрийн албанд холио солио хийж эхэлсэн. Энэ Ерөнхийлөгчийн аливаа сайд дарга нарын томилгооноос үл хамааран төрийн албыг тогтвортой, улс төрөөс ангид байлгах санаачилгыг уландаа гишгэсэн үйлдэл болж байна. Үүнтэй холбогдуулан аймаг, нийслэл, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар хэвлэлийн бага хурал зарлаж, шүүхэд өгч буйгаа зарласан. Тэгвэл Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар С.Эрдэнэд хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүсэлт гаргажээ.  Түүнчлэн Баянгол дүүргийн сонгогчид “С.Эрдэнийг эргүүлэн татах хороо” гэгчийг байгуулсан ажээ. Энэ бол иргэд С.Эрдэнийн улстөржилтийг эсэргүүцэж байгаагийн тод илрэл биз ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24464
0 эможи
keyboard_arrow_up