Яамдуудаас хувийн ашиг сонирхлоо мэдүүлээгүй зөрчил илэрлээ

2015 оны 8 сарын 10

Авлигатай тэмцэх газраас төрийн захиргааны төв байгууллагуудад сүүлийн 2 жилийн хугацаанд шинээр томилогдон ажиллаж байгаа удирдах албан тушаалтан /алба, хэлтсийн даргаас дээш/-уудын Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулж томилсон эсэхэд хяналт тавив. 

Яамд, түүний харьяа байгууллагад уг мэдүүлгийг хянуулаагүй томилсон зөрчил нэлээд илэрлээ. Тэдгээр зөрчлийг арилгаж, хууль хэрэгжүүлэх асуудлаар чиглэл өгсний хүрээнд Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Гадаад хэргийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, спортын яам, Хөдөлмөрийн яамд, тэдгээрийн харъяа байгууллагын нэр бүхий 46 удирдах албан тушаалтныг томилсон шийдвэрийг хүчингүй болгуулж, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулан зөрчлийг арилгуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24194
0 эможи
keyboard_arrow_up