Дэд сайд Н.Оюундарь БНХАУ-ын худалдааны дэд сайд, хатагтай Гао Янь-ийг хүлээн авч уулзлаа

2015 оны 8 сарын 06

     Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь Монгол Улсад айлчилж байгаа БНХАУ-ын Худалдааны дэд сайд, хатагтай Гао Янь-ийг хүлээж авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол-Хятадын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд тогтвортой хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид хоёр талын худалдаа, эдийн засагт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаагаа харилцан нотоллоо. Дэд сайд Н.Оюундарь БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын хөгжлийг дэмжиж буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгож ирсэнд талархал илэрхийлээд, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцсон байна.

Ингэхдээ, хоёр тал ойрын хугацаанд Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг хийж, Эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, цаашид хамтын ажиллагаагаа шинэ агуулгаар өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24131
0 эможи
keyboard_arrow_up