Монгол улсын хүний эрхийн төлөв 2020 онд ямар байх вэ?
Өнөөгийн нийгэмд бол хүн болж төрсөн хүн бүрт угаас заяасан жам ёсны буюу ёс суртахууных нь салшгүй эрх бий. Хүн бүр төрөхөөсөө нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байдаг. Эдгээр нь хүн болж төрсөн хүн бүрт угаасаа заяасан ёс суртахууных нь салшгүй эрх мөн. Харин энэхүү жам ёсны эрхээс гадна хуулиар тодорхойлон тогтоож өгсөн эрхүүд мөн бий.Монгол улсын анхны Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 16-р зүйлд Монгол улсын иргэний эдлэх 18 эрх,эрх чөлөөг хуульчилжээ.Гэвч энэхүү эрхүүдийг зөвхөн хуульчлах биш иргэн хүн бүрт таниулах нь энэхүү эрхийн баталгаа болно. Наад зах нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөдөлмөрлөх, эрүүл хоол хүнсээр хангагдах гээд хүний насан туршийн амьдралын процесс бүхэнд тань эрх, үүрэг бий энэ хэрхэн хэрэгжиж байгаагаас монголд хүний эрхийн механизм хэр байгааг тодорхойлж болох юм.
Монголд Хүний эрхийн орхигдсон хийгдээгүй ажлууд юу байна, хүний эрхийн механизмыг хэрхэн сайжруулах, хурдацтай хийх сайжруулах ажлыг ярилцахаар “Монгол улсын хүний эрхийн төлөв 2020 онд” хүний эрхийн асуудлаархи стратегийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр монгол улсын хүний эрхийн төлөв байдал, анхаарах асуудал болон дэлхий дахины хүний эрхийн төлөв байдал зэрэг 5 сэдвээр илтгэлүүд тавигдаж хэлэлцэгдсэн юм. Энэ хэлэлцүүлгээр Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн алсын хараа, хүний эрхийн өнөөгийн төлөв байдалд анхаарах асуудлуудыг гаргаж ярилцсанаар 2020 оны төлөв байдлыг төсөөлөх, түүнд хүрэхэд юуг хийх хэрэгтэйг тодорхойлоход чухал үүрэгтэй гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.