Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг тогтоох төсөл уналаа

2015 оны 6 сарын 18

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэлсэн. Чуулганы хуралдааны үеэр гишүүд байр сууриа илэрхийлж, үгээ хэлсний дараагаар санал хураалт явууллаа.

 

Санал хураалтаар 31.9 хувийн саналаар тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр шийдвэрлэж, төсөл уналаа. Засгийн газраас оруулсан уг төслийг хэлэлцэх үеэр Засгийн газрын 10 гишүүн хуралдаандаа байхгүйг УИХ-ын дарга З.Энхболд хэллээ. Тэрбээр “Засгийн газар ирцээ бүрдүүлж, төслөө хамгаалж чадаагүй, хохь нь” хэмээн хатуухан хэлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23047
0 эможи
keyboard_arrow_up