Ерөнхий сайд хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх үүднээс ОХУ-руу айлчиллаа
2015 оны 6 сарын 17
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх үүднээс ОХУ-д айлчилж, Санктпетербургийн эдийн засгийн форумд оролцохоор мордлоо. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзалт хийх аж. Энэ үеэр эдийн засгийн харилцаа, дэд бүтцийн асуудлын талаар санал солилцож, ярилцах юм байна.
Ерөнхий сайдын хувьд энэ зун нэлээд завгүй өнгөрөөхөөр төлөвлөөд байгаа гэнэ. Тэрбээр ОХУ-д айлчлал хийсний дараа АНУ-ыг зорихоор төлөвлөөд байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22986
0 эможи