Төслийн зохицуулагчийн сонгон шалгаруулалтад урьж байна

2015 оны 6 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хоёр дахь шатны Иргэний оролцоо төслийг хэрэгжүүлэх гэж байна. Монгол Улсад Иргэний оролцооны эрх зүйн цогц орчныг бүрдүүлэх нь төслийн гол зорилго юм.

 Энэхүү төслийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хамтран хэрэгжүүлж буй байгууллага, иргэдийн хоорондын ажлын уялдаа холбоог ханган ажиллах төслийн зохицуулагчийг сонгон шалгаруулж гэрээгээр ажиллуулна.

Тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй хуульч /хуульчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн/,
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан,
  • Англи хэлний ярианы болон бичгийн дээд түвшний мэдлэгтэй,
  • Төслийн бичиг баримтыг англи, монгол хэлээр боловсруулж, тайлан, дүгнэлт гаргах чадвартай,
  • Төслийн хүрээнд бүх шатны төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэд хоорондын харилцааг уялдуулан зохион байгуулж ажиллах чадвартай

Жич: Олон улсын төсөл дээр ажиллаж байсан туршлагатай байвал давуу тал болно.

Бүрдүүлэх зүйлс:

  • Товч намтар, ажлын туршлагын талаар мэдээлэл
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Диплом, сертификат, бусад шаардагдах бичиг баримтын хуулбар
  • 1 хувь зураг

Тавигдах шаардлагыг хангасан хүмүүс дээрх бичиг баримтыг бүрдүүлж 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газрын khulan@president.mn цахим хаягаар эсвэл доорх шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Төрийн Ордон-12

Улаанбаатар хот

Утас: (51) 261145

Ирүүлсэн бичиг баримтыг буцааж олгохгүй бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ярилцлагад оруулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22722
0 эможи
keyboard_arrow_up