Г.Баярсайхан: Үндсэн хуулиа шинэчилчихээд сонгуулийн хуулиа ярина
УИX - ын гишүүн Г.Баярсайханаас дараах тодруулгыг авлаа.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг удахгүй УИХ РУУ оруулна гэдгийг ажлын хэсгийнхэн мэдэгдлээ. УИХ- ын гишүүд асуудлын талаар ямар мэдээлэлтэй байгаа вэ?
-Шинэ Үндсэн хуулийг 1992 онд 400 гаруй депутат олон хоног хэлэлцэж байж урт удаан хугацаанд амьдралд 'хэрэглэгдэх хэмжээнд батлан гаргасан байдаг. Өнөөдөр сайн, муу гэж ярьж, шүүмжлэлээ үргэлжлүүлсээр байж болохгүй.
Үр дүнтэй байсан уу гэдэг талаас нь авч үзээд Үндсэн хууль тусгаар Монгол Улсын үндсэн тулгуур нь байж чадсан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой юм. Өөрчлөх цөөхөн хэдэн шалтгаан байгаа. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд томоохон бүтээн байгуулалт ямар хэмжээнд хийгдсэн байна вэ. Энэ хүрээнд асуудлыг яривал өнгөрсөн 23 жилд бүтээлээ, шийдлээ, босголоо гээд хэлчих зүйл Оюу толгойгоос өөр алга.
Шууд хэлбэл, бидний амьдарч байгаа орчин тэр чигээрээ социализмын үед бүтээгдсэн. Яагаад бүтээн байгуулалт хийж чадаагүй вэ гэвэл хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентийн засаглалтай байгаатай холбоотой. Мөн УИХ, улс төрийн намууд, улс төр бизнесийн бүлэглэлүүд, хувь гишүүд хүртэл гүйцэтгэх засаглалын дотоод ажилд хөндлөнгөөс нөлөөлж байна.
Ийм горимоор аливаа бүтээн байгуулалтыг бизнес, эрх ашгийн том талбар болгосноор хийж бүтээх, барьж босгох, бүтээн байгуулах бүх ажил зогссон. Би 2008 оноос хойш УИХ-д суулаа. Ажиглаж байхад Засгийн газраас томоохон төсөл санаачлаад оруулж ирэхэд улс төрийн бүлэглэлийнхэн дайрч ороод квот, оролцоо яриад явчихдаг.
Орж ирэхээс нь өмнө тохирчихсон нь ч байдаг. Энэ ажлыг тэр бүлэглэл, фракц нь авна гэх мэтээр. Тиймээс гүйцэтгэх засаглал, Засгийн газар маань,УИХ-ын утсан хүүхэлдэй болчихоод байгаа юм. Энэ бүх асуудлуудыг хүн бүр, гишүүн бүхэн мэддэг ч шийдэлгүй явсаар ирж. Харин одоо ойлголцсон учраас асуудлыг шийдэхээр ажиллаж эхэлсэн.
-Тэгэхээр төрийн түвшний энэ асуудлыг Үндсэн хуулийн ямар өөрчлөлтөөр шийдэх юм?
-Засгийн газар гүйцэтгэх ажлаа хийж чадахгүй байгаа. Засгийн газар Монгол Улсын мөнгийг арвижуулах ажлаа хийхийн оронд намуудын харцаар хөдөлдөг болчихсон. Тиймээс ч төмөр зам олон жил гацлаа. Энэ байдлаараа удвал араас нь Таван толгой тодорхойгүй хугацаанд орохоор болчихлоо. Эдийн засаг нь элгээрээ хэвтсэн учраас аргагүйн эрхэнд Оюу толгойг явуулж байх шиг байна.
Тэгэхээр УИХ-ынхаа гаргасан хууль тогтоомжийн хүрээнд өгсөн чиглэлийн дагуу ажилладаг хүчтэй, бүрэн эрхтэй Ерөнхий сайдтай байх шаардлага гараад байгаа юм. Таван толгой, Тавдугаар цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтын асуудлууд хүчтэй Ерөнхий сайдтай байж л шийдэгдэнэ. Ерөнхий сайд нь УИХ-ын өмнө бүрэн хариуцлага хүлээх ёстой. Гишүүд нь сайд нарыгаа өдөөн хатгадаг, шантаажилж огцруулна гэж айлгаж байгаад том төсөлд оролцоотой байдгийг л Үндсэн хуулийн өөрчлөлтөөр таслан зогсоох хэрэгтэй байна.
Ерөнхий сайд кабинетаа, кабинетийн гишүүддээ ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг өөрөө тавьдаг байх эрхийг нь өгөх хэрэгтэй. Мөн орон нутгийн өөрөө удирдах ёс гэж байдаг ч аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд нь томилдог байх нь зөв. Өөр хэний ч оролцоо байх ёсгүй. Сая лиценз олголт эхэллээ.
Гэтэл улс төрийн намаар дамжиж томилогдсон аймгийн Засаг дарга нар асуудалд үзэмжээрээ хандаж байна. Улс даяар лиценз олголтыг эхлүүлснээр уул уурхайн хөрөнгө оруулалт сэргэж, эдийн засаг дээшилнэ гэсэн товч тодорхойлолт, ойлголттой байгаа. Гэтэл зарим аймгийн удирдлагууд шууд бойкот хийгээд эхэлсэн асуудлыг заавал Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шийдэх шаардлага байгааг харуулж байна. Гарсан хууль, тогтоомжийг орон даяараа мөрддөг байхын тулд асуудлыг ингэж л шийднэ гэсэн үг.
-Сумын Засаг даргыг нутгийн иргэд нь сонгодог болох тухай асуудал яригддаг. Үүнийг намууд хүлээн зөвшөөрч чадах уу?
-Сумын Засаг дарга нарыг ард түмнээс сонгоё гэж яриад байгаа. Миний бодлоор сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга нь томилдог болчихвол ил үү үр дүнтэй байх болов уу. Улс төрийн үүднээс АН, МАН хөлгүй болно гэх байх. Нөгөө талдаа ард түмнээсээ сонгогддог сумын Засаг даргатай болчихвол ах дүү, хамаатан садангуудаараа нийлж сумандаа ноёрхлоо тогтоох гэх мэт сөрөг тал их.
Бүл муутай, цөөн хэсгийгээ хавчиж гадуурхана. Ер нь бол ингэснээрээ Манжийн үеийн зохион байгуулалтдаа эргээд орно гээд хэлчихэд хилсдэхгүй. Нэгэнт Монгол Улсад үндэстний хэмжээний намтай болж, орон нутгийн улс төр нь сонгуулиар хурцаддаг болчихож. Аймаг сум бүр томоохон ордуудтай, гадас хатгахад газрын тос нэвт олгойддоггүй, эдийн засгаа орон нутаг өөрөө аваад явчихдаггүй учраас тэнд намын харьяалал байх нь буруудахгүй. Зөвхөн орон нутгийн сонгуульд оролцож, сум орон нутгаа хөгжүүлдэг нам байж ч болно.
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухайд?
-Дэлхийн сонгодог парламентын жишиг гурван сая хүнтэй бол 100 хууль тогтоогчтой байдаг юм билээ. Тэгэхээр манайх ч гэсэн энэ жишгээр явахад буруудахгүй болов уу. Дарга нарын тоо нэмэгдлээ гэдэг шүүмжлэл гарах л байх.
Гэхдээ л аливаа шийдвэрийг гаргахад 76 гишүүнд амархан нөлөөлдөг байсан бол 100 гаруй гишүүнтэй болчихвол энэ магадлал хумигдана гэх мэтээр давуу тал их бий. Нөгөө талаас зарим байнгын хорооны хуралдаанаар чухал шийдвэрийг гаргахдаа тав, зургаахан гишүүн шийдээд явж байгаа.
Монгол төр амьдралд хэр нийцсэн шийдвэр гаргаж байгаа вэ, байнгын хорооны гишүүдийн нэмэгдвэл асуудал ямар түвшинд сайжрах вэ гээд бодолцох асуудлууд олон бий. Өнөөгийн нэг танхимтай энэ парламент гишүүдийнхээ тоог зохих түвшинд нэмээд явах нь дээр гэдгийг олон ч судлаач хэлж байгаа.
-Намууд санал нэгтэй байгаа гэсэн үг үү. 76- хан хүн Үндсэн хуулийг өөрчилчихдөггүй юм гэсэн яриа ч бий?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүрэн эрх нь УИХ-д байгаа. Харин УИХ-д төлөөлөлтэй улстөрийн намууд ойрын хугацаанд байр сууриа иЛэрхийлэх байх. МАН олон төрлийн өөрчлөлтийг Үндсэн хуульд хийх хугацаа байхгүй гэсэн байна.
Миний хувьд ч тийм л бодолтой байгаа. Зохих цөөн өөрчлөлтийг нь хийгээд явъя*гэдгийг ч манай бүлэг дээр ярьсан. Гүйцэтгэх засаглалыг эрх м»дэлтэй болгоод, өсөн яамтай баейлгах, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох зэрэг яригдаж буй хувилбарууд бүгд л боломжтой.
-Дан давхар дээлний, дордуулсан долоон өөрчлөлтийг хэрхэхээр ярьж байгаа бол?
-Дордуулсан долоон өөрчлөлтийг өндөр түвшинд ярих хэрэгтэй. Тэр дотор байдаг дан, давхар дээлний асуудлыг нэг мөр шийдэж үндсэн чиг үүргийн яамдын сайд нарыг УИХ-аас томилдог болох нь зөв. Хамгийн гол нь Засгийн газарт УИХ дахь бизнес бүлэглэлүүдийн нөлөө зэрэг бусад хууль бус зүйлийг хумиж өгөх ёстой.
Бид шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 16 Ерөнхий сайд, 14 Засгийн газрыг огцруулсан байна. Засгийн газар дунджаар нэгжил найман сар ажиллаад л бууж байна ш дээ. Тогтвортой байдлыг нь хангаж өгөх хэрэгтэй.