"Дэлхийн Солонгосын форум"-ын 15 дахь уулзалт Монголд болно
2014 оны 4 сарын 29
"Дэлхийн Солонгосын форум"-ын 15 дахь удаагийн уулзалт энэ оны зургадугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно. МУИС-д хоёр өдрийн турш үргэлжлэх форумын хүрээнд болох гурван уулзалтаар оролцогчид Солонгосын хойгийн байдлыг тогтвортой болгох, нэгтгэх арга замыг хэлэлцэх аж.
Хоёр Солонгосыг нэгтгэх, гол гүрнүүд, тэдгээрийн дотор АНУ, Хятад болон Японоос Солонгосын хойгтой хийдэг хүйтэн дайны үеийнх шиг харилцаа, Евразийн бүс нутгийн улсуудтай хийж болох хамтын ажиллагааны асуудлуудыг мэргэжилтнүүд хэлэлцэхээр төлөвлөжээ. Урьд нь уг форумыг Ванкувер, Манила, Сидней, Брюссельд зохион байгуулж байсан аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2200
0 эможи