Баялгийн сан байгуулах тухай уулзалт ярилцлага болно

2015 оны 5 сарын 11

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй хамтран 05 дугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагт Баялгийн сан байгуулах тухай уулзалт ярилцлагыг зохион байгуулна.

Төрийн ордонд болох тус уулзалт ярилцлагад Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн эдийн засгийн ахлах шинжээч оролцож, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн дүн, шинжилгээ, зөвлөмж, макро эдийн засгийн бодлого ба байгалийн баялгийн сангийн үүрэг, байгалийн баялгийн сангийн хөрөнгө оруулалтын зохистой тогтолцоог хангах талаар болон ил тод байдал, тайлагнал, олон нийтийн харилцаа, байгалийн баялгийн сангийн нийцлийг хангах механизм, гүйцэтгэлийн мониторингийн талаар илтгэл тавина. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Сангийн яамны Баялгийн сангийн удирдлагын хэлтсийн дарга Б.Төгөлдөр нар Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн талаар танилцуулж, нээлттэй ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Тус уулзалт ярилцлагад Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага, ажилтнууд, Ирээдүйн өв сангийн хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд, ОУВС, Дэлхийн Банк, АХБ, Канадын элчин сайдын яамны төлөөлөгчид, бодлогын шинжээчид, судлаачид болон холбогдох бусад байгууллагын төлөөлөгчид оролцоно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21703
0 эможи
keyboard_arrow_up