Мөрийтэй тоглосон УИХ-ын гишүүний хэргийг хэрэгсэхгүй болголоо

2015 оны 4 сарын 20

Хууль тогтоох гэж УИХ-д сонгогдсон гишүүн бизнесменүүдтэй нийлж мөрийтэй тоглож байгаад баригдсан хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард гарсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Зоригт өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ эрүүгийн цагдаагийн газрынханд баригдсан байдаг. 

Эрхэм гишүүн Д.Зоригттой хамт “Макс” группийн захирал Д.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нар хамт байсан гэдэг. 

Тухайн үед хэргийг ихэд нууцалж, нэр нөлөө бүхий гишүүд холбогдсон учраас хэргийг хэрэгсэхгүй болгох вий гэсэн хардлага байсан. Тэгвэл хэргийг Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хэрэгсэхгүй болгожээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20851
0 эможи
keyboard_arrow_up