Монгол Улс, Унгарын хооронд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллана

2015 оны 4 сарын 15

Хоёр талын албан ёсны хэлэлцээний дараа Төрийн есөн хөлт Их цагаан тугт танхимд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Боловсон хүчний яам хооронд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2015-2017 онд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурах ёслол боллоо.

Уг хөтөлбөрт Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг төлөөлж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ, Унгар Улсын Боловсон хүчний яамыг төлөөлж тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Цецилиа Силаш нар гарын үсэг зурав.

Хөтөлбөрт гарын үсэг зурснаар Унгарын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр Монголын 100 хүртэл оюутан Унгарт суралцах боломж нээгдэж байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20624
0 эможи
keyboard_arrow_up