"Монгол шуудан"-гийнхан шинэ даргаа оруулалгүй буцаажээ
2015 оны 4 сарын 13

"Монгол шуудан" ТӨХК-ийн захирал Ц.Батсайханыг ажлаас нь халсныг ажилчид нь хууль бус гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлж өнөөдөр ажлын байрандаа сануулах ажил хаялт хийхээ мэдэгдсэн билээ. Тус газрын шинэ даргаар ОБЕГ-ын даргын албыг хашиж байсан Т.Дуламдоржийг томилуулах хүсэлтийг ТӨХ-ноос тус компанийн ТУЗ-д хүргүүлсэн аж. Шинэ дарга Т.Дуламдорж дөнгөж сая “Монгол шуудан” ТӨХК-ийн байранд очсон боловч ажилчдын эсэргүүцэлтэй тулгарч, дотогш оролгүй буцсан байна. Тус компанийн ажилчид “Мэргэжлийн бус хүнээр удирдуулахгүй” хэмээн эсэргүйцэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









20458
0 эможи