А.Гансүх Тавантолгойн асуудлаар М.Энхсайханыг халз мэтгэлцээнд дууджээ

2015 оны 4 сарын 13

УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх Тавантолгойн төслийн асуудлаар Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайханыг халз мэтгэлцээнд дуудсан байна. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Энхсайхаан, дуртай ТВ-ээ өөрөө сонго. Тавантолгой дээр байгуулахаар бэлтгэсэн 3 гэрээний талаар халз мэтгэлцээнд оръё” гэжээ.

УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийн хувьд Тавантолгойн гэрээн дээр шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлээд байгаа. Үүнийгээ ч твиттер хуудсаараа дамжуулан жиргэсээр байгаа юм. Тэрбээр “Энхсайхан "Тавантолгой гадаад захиалгатай" гэжээ. Энхсайханы зурахаар тохирсон гэрээ Монгол Улсад ашиггүй, нөгөө талын захиалгатай гэдгийг баримтаар батална. Энхсайхан, Шенхуатай дундын зөвлөхтэй гэнэ.

Хоёр талын сонирхол адил бол дундаа зөвлөх авна. Нөгөө талын зөвлөхөөр өөртөө зөвлүүлэх гэж байхуу. Гэрээнд зааснаар Засгийн газар үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахыг асуудлаар шийдвэр гаргавал Энержи ресурсын өмнө буруутан болно гэжээ” гэх мэтчилэн өөрийн байр суурийг илэрхийлээд байгаа.

Харин түүний халз мэтгэлцээнд оръё гэсэн асуултад Монгол Улсын сайд М.Энхсайхан одоогоор хариу өгөөгүй байгаа юм.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20457
0 эможи
keyboard_arrow_up