Чех улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Европын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад суугаа Чех улсын Элчин сайд Павел Розсирал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Тэд Төрийн ордонд маргааш нээлтээ хийх Эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсад иржээ. Европын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага нь Монгол Улсын Засгийн газартай хамтран бараа бүтээгдэхүүн худалдан авах, авлигын эсрэг тэмцэх болон уул уурхайн салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг салбарт хамтран ажиллах сонирхолтой байгааг ноён Павел Розсирал уулзалтын үеэр илэрхийлж байлаа. Мөн ирэх 2016 онд Монгол Улсын талаар илтгэл оруулж хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Уулзалтын үеэр 2016 онд Монгол Улсад АСЕМ-2016 дээд хэмжээний уулзалт, УИХ-ын сонгууль зэрэг онцлог үйл явлууд болж, сонгуулийн үр дүнд шинэ Засгийн газар байгуулагдах талаар дурдлаа.