УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Свердловск мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2015 оны 4 сарын 02

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Оросын Холбооны Улсын Свердловск мужийн  Хууль Тогтоох Хурлын орлогч дарга Анатолий Петрович тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.04.01/ хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд Свердловск мужийн Хууль Тогтоох Хурлын орлогч дарга Анатолий Петрович болон бусад төлөөлөгчийг Монгол Улсад айлчилж, “Mining Mongolia 2015” олон улсын үзэсгэлэнд оролцож байгаад талархал илэрхийллээ. ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр орны хооронд хөгжүүлж буй стратегийн түншлэлийг цаашид шинэ бодит агуулгаар баяжуулах нь чухал болохыг онцлов. Мөн манай хоёр орны хууль тогтоох байгууллагууд хоорондын харилцаа идэвхтэй хөгжиж, зохих хэмжээнд байгаа гэж бид үздэг. Парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр талын харилцааны чухал хэсэг бөгөөд цаашид улам бүр бэхжүүлэх нь онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэлсэн юм.

Свердловск мужийн Хууль Тогтоох Хурлын орлогч дарга Анатолий Петрович Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авсанд баяртай байгаагаа илэрхийлээд Свердловск мужийн Хууль Тогтоох Хурлын үйл ажиллагааны талаар танилцууллаа. Мөн тэрээр сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр түвшний айлчлалын давтамж нэмэгдэж байгааг тэмдэглээд, 2015 оны 5 дугаар сард Агуу эх орны дайны ялалтын 70 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д айлчлах гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтад УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Р.Гончигдорж, Свердловск мужийн ХТХ-ын Хөдөө аж ахуйн бодлого, байгаль ашиглалт, хамгаалалтын хорооны орлогч дарга Сергей Владимирович, Свердловск мужийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн орлогч сайд Виктория Владимировна болон албаны бусад хүмүүс  байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19978
0 эможи
keyboard_arrow_up