УИХ-ын дарга технологийн салбарын монгол инженерүүдтэй уулзав

2015 оны 4 сарын 01

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.31/ технологийн зохион бүтээлт, инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Аметрос Технологи” компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын даргад “Аметрос Технологи” компанийн захирал Д.Тулгабаатар үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. Тус компани нь 2013 онд АНУ-д үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд анхны бүтээгдэхүүн болох гар утасны утасгүй цэнэглэгч зохион бүтээсэн нь амжилттай болжээ. Цаашид зохион бүтээлт, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийг эх орондоо төвлөрүүлэх зорилготой гэдгээ дуулган монголын хэрэглэгчдэд зориулан хоёр төрлийн бүтээгдэхүүний загвар гаргаад байгаагаа танилцуулсан юм.

УИХ-ын дарга технологийн салбар дахь монгол инженерүүдийн өрсөлдөх чадварын талаар болон шинэ бүтээгдэхүүнүүдийн талаар харилцан ярилцаж, сонирхсон асуултдаа хариулт авлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19928
0 эможи
keyboard_arrow_up