Нэг минут хоцорвол 100,000 төгрөгөөр торгохыг гишүүд дэмжих үү?

2015 оны 3 сарын 24

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ирэх хаврын чуулганаар УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд чуулган, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд оролцдоггүй, хуралдааныг хүндэтгэх шалтгаангүйгээр тасалдаг гишүүдийг эгүүлэн татах, хуралдаа нэг минут хоцорч ирсэн бол 100 мянган төгрөгөөр торгох зэрэг заалттай хуулийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.

Энэ талаар Ж.Батзандан гишүүнээс тодруулахад “Улс төрчдийн хариуцлага, сахилга баттай холбоотой дүрэм журам цөөнгүй байдаг ч хэрэгждэггүй. Дэгийн тухай хуульд бусдын өмнөөс кноп дарвал хэрхэх, ямар хариуцлага тооцох талаар тодорхой тусгаагүй байдаг учраас үүнийг тодорхой болгох шаардлагатай. Бусдын өмнөөс кноп дардаг, хуралдаа согтуу ирдэг, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон цагаар хуралдааныг тасалдаг явдлыг сонгогчдоо доромжилсон хэрэг гэж үзэж байна. Улс төрчдийн хариуцлагагүй байдлыг таслан зогсоохын тулд Дэгийн тухай хуульд гишүүнийг эгүүлэн татах, Захиргааны зөрчлийн тухай хуульд сонгогчийн эрхэд халдсан улс төрчдөд хариуцлага тооцдог болох талаар ажиллаж байна” гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19690
0 эможи
keyboard_arrow_up