Берлин хотын Алтан дэвтэрт гарын үсэг зурав
2015 оны 3 сарын 18
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.03.17/ Берлин муж улсын Парламентын дарга Р.Вийланд бараалхав.
Берлин муж улсын Парламентын дарга Р.Вийланд УИХ-ын даргыг Райхстагийн ордонд угтан авч, хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд Берлин хотын Алтан дэвтэрт гарын үсэг зурлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
19302
0 эможи