Ч.Хашчулуун: “Наймаачин” төрөөс ухаалаг төр рүү

2014 оны 4 сарын 23

Манай төрийн оролцооны асуудлын санаа нь зөв боловч хэлбэрт нь гажуудал байна. Нэгдүгээрт, төр аж ахуйн үйл ажиллагаанд шууд оролцох нь зарчмын хувьд нэн буруу гэж үздэг. Учир нь төр зах зээлийн эдийн засагт зохицуулагчийн үүргийг гүйцэтгэдэг тул ингэж орохоор өөрөө өөрийгөө зохицуулах, дэмжих естой хувийн хэвшилтэй өрсөлдөх байдалтай болдог. Иймээс үнэхээр шаардлагатай л үед төр бол оролцож бусад үед дүрэм журам, хууль, татвар зэргээр эдийн засагт нөлөөлөх нь илүү оновчтой гэдэг. Хоёрдугаарт, бидний төр гэж ойлгодог ойлголтын ард үнэн хэрэгтээ тухайн сонгуулиар ялсан улс төрчдийн бүлэглэл байдаг. Тэгэхлээр төрийн компани байгуулах нь зарим нөхцөлд, ялангуяа засаглал султай, олон нийтийн хяналт сул үед төр улс төрчдийн саалийн үнээ болдог. Тэд бизнесийн үйл ажиллагаанд орохдоо уг нь төрийн сонирхол нийт улс орны ашиг сонирхол байхад улс төрчидийн хувьд өөрийн ашиг сонирхолд хөтлөгдөх, ашиг хонжоо олох, сонгуульд зарсан мөнгөө буцааж олох гэсэн тэс өөр сонирхол давамгайлдаг. Энэ нь төрийн аж үйл ажиллагаа анхны зориулсан зорилгоос хазайх боломж үүсдэг.

Төрийн аж ахуйн үйл ажиллагаа хийж болохгүй гэж хуульчлаагүй учраас компани үүсгэх, байгуулах сонирхол цаана байсаар л байна. Тиймээс төрийн ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуульчлах зайлшгүй хэрэгтэй.

Тэгэхээр төр аж ахуйн үйл ажиллагаанд орооцолдоод  худалдаад, зараад, наймаа хийгээд  байх нь ер нь зохимжгүй.  Энэ хуулийг хархаар наймаачин төрөөс ухаалаг бодлого гардаг төр рүү шилжих ёстой гэдэг нь харагдаж  байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1916
0 эможи
keyboard_arrow_up