"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарчээ

2014 оны 2 сарын 03

Энэ удаагийн дугаар “Хилийн боомтын тухай” хуулийг дагалдаж гарсан хуулиудын хамт нийтэлсэн байна. Энэ хуулиар түүний үйлчлэх хүрээг нарийн зохицуулсны зэрэгцээ төрөөс боомтын талаар баримтлах зарчмыг тодорхойлж, боомтын бүсийг хэрхэн тогтоох, ямар хэсгээс бүрдэх, боомтын төрөл, горим, зэрэглэл ямар байх, ажиллах цагийн хуваарийг хэрхэн тогтоох зэрэг асуудлыг зохицуулжээ. Мөн боомтын дэд бүтэц, барилга байгууламжийг барьж байгуулахтай холбоотой харилцааг зохицуулж, боомтод эрхлэх үйл ажиллагааг тогтоож өгсөн байна. Түүнчлэн боомтоор нэвтрүүлэх журам, хяналт шалгалт ямар байх, боомтын аюулгүй байдлыг хэрхэн хангах, түүний удирдлага, зохион байгуулалт зэрэг асуудлыг хуульчилж өгчээ.

Авлигын эсрэг хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулсныг эмхэтгэлийн энэ удаагийн дугаараас танилцах боломжтой. “Улсын Их Хурал Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах бөгөөд түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан хугацаагаар батална” гэсэн хуулийн заалт нэмж оруулжээ. Хуульд “ Авлигатай тэмцэх газарт гүйцэтгэх ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцно”, “ Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтан тусгай ажиллагаанд оролцохдоо байгууллагын бэлгэ тэмдэг бүхий зориулалтын хувцас хэрэглэх бөгөөд уг хувцасны загварыг Авлигатай тэмцэх газрын дарга батална” гэсэн заалтыг тус тус нэмж тусгасан байна. Үүний хамт энэ хуулийн үйлчлэд хамаарагдах этгээд хэн байх зэрэг зүйл, хэсгийг шинээр нэмсэн байна.

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт, “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай” хуулиудыг нийтэлжээ. Эмхэтгэлд “Хуулийн төсөл буцаах тухай”, “Төсвийн байнгын хорооны даргаар сонгох тухай”, “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай”, “Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийг чөлөөлөх тухай”, “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэлсэн. Элчин сайдыг эгүүлэн татаж, тохоон томилох тухай, Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг эмхэтгэлд нийтлэв. Түүнээс гадна “Бэлэн бус торгуулийн систем нэвтрүүлэх түр журам” батлах тухай” Засгийн газрын тогтоолтой танилцах боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
191
0 эможи
keyboard_arrow_up