Ерөнхийлөгчийг огцруулах хүсэлтийг Үндсэн хуулийн цэцэд гаргажээ

2015 оны 3 сарын 12

"Босоо хөх Монгол" бүлгэмийхэн өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах тухай хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд албан ёсоор өглөө. Тэд саяхан ноён уулыг ухуулахгүй хэмээн эсэргүйцэж өлсгөлөн зарлаж байсан боловч цагдаа нар хүчээр тараасан. Харин тэд бидний тэмцэл цаашид үргэлжилнэ гэж хэлж байсан ёсоороо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах тухай хүсэлт гаргажээ.  Гол шалтгаан нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан хуульд хориг тавиагүй гэж тэд үзэж байгаа гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19042
0 эможи
keyboard_arrow_up