Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2015 оны 3 сарын 06

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Азийн хөгжлийн банкны захирал бөгөөд суурин төлөөлөгч Роберт М.Шоэллхаммер, Питтсбургийн Их сургуулийн профессор Жон С.Вейдман нар оролцлоо.

Тэд Монголын их, дээд сургуулиудыг шинэчлэх хүрээнд 20 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцон ярилцав. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан зөвхөн төрийн өмчит төдийгүй хувийн хэвшлийн их, дээд сургуулиас сонгож 1-2 сургуулийг загвар, жишиг сургууль болгон уг төслийг хэрэгжүүлж болох талаар байр сууриа илэрхийлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18696
0 эможи
keyboard_arrow_up