'ITB Berlin-2015' үзэсгэлэнд Улаанбаатар хот түнш орноор оролцож байна

2015 оны 3 сарын 06

Дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн болох 'ITB Berlin-2015'-д Монгол Улс түнш орноор, Улаанбаатар хот үндсэн оролцогчоор оролцож байна.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үзэсгэлэнгийн болон Монголын талбайн нээлтийн арга хэмжээ, 'Монгол улс MICE жуулчлалын зах зээлд' хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцсон юм.
Оролцогчдын тоо, хамрах хүрээгээрээ дэлхийд тэргүүлдэг Ай-Ти-Би үзэсгэлэнд Монгол улс түнш орноор оролцож буй үед Улаанбаатар хот нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь өндөр ач холбогдолтой гэж нийслэлийн удирдлагууд үзэж байна.
Үзэсгэлэнгийн үеэр нийслэлийн Засаг дарга Берлин хотын Захирагч Михаэл Мюллер, Бонн хотын Захирагч Юрген Ниймч Захирагч нартай уулзалт хийж аялал жуулчлал, хот байгуулалт, гэр хорооллын инженерийн байгууламжийг хөгжүүлэх түүний дотор германы байгальд ээлтэй өндөр технологийг нэвтрүүлэх чиглэлд хотуудын харилцааг өргөжүүлэхээр харилцан тохиролцлоо. Ай-Ти-Би үзэсгэлэн 3 дугаар сарын 08-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотын мэдээлэл, сурталчилгааны ажлууд явагдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18674
0 эможи
keyboard_arrow_up