УИХ-ын дэд дарга Л.Цог хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав
2015 оны 3 сарын 06
Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Л.Цог өчигдөр /2015.03.05/ хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар болон бусад асуудлаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
18648
0 эможи