“АСЕМ Монголд” шилдэг лого шалгаруулах уралдаан зарлажээ -
Монгол улс 2016 онд Ази, Европын уулзалт буюу АСЕМ-ын дээд түвшний XXI уулзалтыг зохион байгуулах болсонтой холбогдуулан тус уулзалтын логоны загвар зохион бүтээх уралдааныг нийт зураач, уран бүтээлчдийн дунд зарлажээ.
Уралдаанд оролцох бүтээл нь Ази, Европын уулзалт буюу АСЕМ-ын зорилго, утга санаа, 20 жилийн ой, 11 дэх удаагийн уулзалтын онцлогийг тусгасан байх ёстой юм байна. Мөн Монгол Улсад зохион байгуулдагдаж буй утгаараа үндэсний онцлог шинжийг агуулах ч АСЕМ-ын зорилго, утга санаа болон үндсэн логотой зохицсон байх хэрэгтэй гэнэ. Түүнчлэн гурваас илүүгүй өнгө ашигласан ба хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэхэд тохиромжтой байх, график дизайны программ ашиглан, өндөр нягтралтай, өнгөний код 3D хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгүй форматаар хийсэн байх, бүтээлийн утга санааг тайлбарласан тайлбар ирүүлэх шаардлагта юм байна.
Уралдаанд оролцогч овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байх ба уралдааны материалыг гуравдугаар сарын 31-ний дотор Гадаад хэргийн яам, АСЕМ-ын бэлтгэл ажлын албанд asemmongolia@mfa.gov.mn хаягаар хүлээн авах нь ээ.
Бүтээлийг хүлээн авсанаас хойш ажлын 15 хоногийн дотор эхний гурван байрыг шалгаруулж, олон нийтэд зарлах аж. Шагналын сан 1 сая 500 мянган төгөрөг юм байна.