УИХ-ын гишүүн болоод ч улаанбаатарчуудынхаа төлөө

2014 оны 5 сарын 18
Д.Дэмбэрэл даргын ангид дөрвөн Батбаяр бий. Бүгд өөрийн үзэл бодол, зорилго тэмүүлэл, намтар түүхтэй.
 
Тэдний нэг нь УИХ-ын гишүүн болоод ч Улаанбаатарынхны л төлөө ажилласан хэмээн хэдийнэ “цоллуулах” болсон, хотын мэр асан Ц.Батбаяр. Үнэндээ энэ хүн хотын мэрээр ажилласан хугацаандаа л улстөрч, эр хүн, төрийн түшээ гэдэг нь илүүтэй танигдсан санагддаг. Нийслэлийн алслагдсан дүүргийн нэг болох Багахангайг хэдхэн жилийн дотор өөд нь татаж, иргэддээ үнэлэгдэж чадсан нь түүнийг их хотын даргын албан тушаалд дэвшүүлсэн. Анх хотын мэрээр томилогдоход дүүргийн Засаг дарга яагаад ийм том айлын эзнээр ирэв хэмээн голонгуй хандагсад олон байсан ч гар нийлж ажиллаад ирмэгц үнэлгээгээ шууд өөрчлөгсөд давамгайлах болсон юм. Ц.Батбаяр Улаанбаатар хотын захирагч хэмээх албан тушаалыг хашихдаа сайнаасаа илүү шүүмжлэл дунд ажилласан ч нугарч няцалгүй, их айлыг түүртэлгүй удирдаж, өнгийг нь зассан нэгэн. 
Ц.Батбаяр хотын дарга байхдаа нийслэлчүүдийн тулгамд сан асуудал болсон утааг багасгахаар хүчтэй тэмцсэн. Тодорхой хэмжээгээр үр дүн үзсэн ч утаа өнөөдөр тэр үеийнхтэй харьцуулшгүй гамшгийн хэмжээнд хүрээд байна. Нийслэлийн утааг бууруулахад улсаас нэг ч төгрөг төсөвт суулгаагүй гэдгийг анх удаа хэвлэлийнхэнд дэлгэж, УИХ-ын гишүүдийг хэлэх үггүй болгосон хүн бол Ц.Батбаяр. Энэ бас л Улаанбаатар “амьтай” улстөрчийн үйлдэл байлаа. УИХ-ын зарим гишүүний ам, ажил хоёр алд дэлэм зөрдөг гэдгийг ганцхан энэ жишээнээс харж болно. Хувь хүнийхээ хувьд Ц.Батбаяр гишүүн их зөөлөн хүн шиг харагддаг. Гэвч улстөрчийнхөө хувьд “хатуу самар” гэдгээ олон тохиолдолд харуулсан. Бусдын жишгээр бол албан тушаал дэвшихийн тулд наад зах нь намын дарга, Ерөнхий сайдаа шүүмжлэх биш аялдан дагах л болж таарна байх. Хотын даргын албан тушаалаас хууль бусаар чөлөөллөө хэмээн намаа шүүхэд өгч явсан түүх түүнийх. Буруу, булхайг харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй мэт явж болох ч Ц.Батбаяр дандаа үнэний талд байлаа.
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1856
0 эможи
keyboard_arrow_up