Миеэгомбын Энхболд нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн

2014 оны 5 сарын 18

Миеэгомбын Энхболд  нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1987 онд МУИС-ийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн.

 

Эдийн засгийн ухааны магистр. 1987-1989 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны харьяа Аж ахуй үйлчилгээний удирдах газарт эдийн засагч, 1989-1991 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яаманд мэргэжилтэн, 1991-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, 1992-1996 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996-1998 онд тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, 1999-2006 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2007-2012 онд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга,2012 оноос Монгол Улсын Их хурлын Дэд даргаар тус тус ажиллаж байна.

Мөн эдгээр үндсэн үүрэгт ажлуудтай хавсран хэд хэдэн сонгуульт ажлуудыг гүйцэтгэж байв. 1999-2005, 2008-2012 онд Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны даргаар 11 жил ажилласан. Энэ хугацаанд хурдан морины уралдаан нь Яармагийн дэнжид болдог байсныг болиулж, монгол даншиг наадам болдог байсан түүхт Хүй мандлын дэнжид шилжүүлж авто замыг өргөтгөн сайжруулах, шинээр зам, талбай засах, хурдан морины гарааны шинэ төхөөрөмж нэвтрүүлэх, уралдааны морьд, унаач хүүхдүүдийг даатгалд хамруулах, хамгаалалтын хувцас хэрэгслээр хангуулах, наадамчин олны тав тухыг хангах, наадамд амжилт үзүүлсэн бөхчүүд, харваачид, уяачид, унаач хүүхдүүдийн бай шагналыг тэдний хөдөлмөр зүтгэлтэй уялдуулан нэмэгдүүлэх, цолны шинэчлэл хийх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Үндэсний олимпийн хорооны гишүүнээр ажиллаж байх хугацаандаа 2008, 2012 оны Олимпийн их наадамд оролцох Монгол Улсын шигшээ багийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, тамирчдын ахуй хангамж, бэлтгэл хангах нөхцөл байдлыг сайжруулах тал дээр онцгой анхааран, олимпийн багийг ахлаж ажилласанаар эдгээр хоёр олимпийн их наадамд манай улсын баг тамирчид маш амжилттай оролцсон. 2010 оноос Монголын морин спорт, уяачдын холбооны ММСУХ ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд ММСУХ-г Азийн морин уралдааны холбоонд гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулж гадаад харилцааг сайжруулах тал дээр онцгой анхааран ажилласан. Мөн уяачдыг үнэмлэхжүүлж тэмдэгтэй болгох, тэдний хөдөлмөр зүтгэлийг төр засгаар үнэлүүлэх Тод манлай уяач Д.Даваахүү уяачдаас анхлан 2013 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн, унаач хүүхдүүдийг спортын зэрэг цолооор шагнах2010 онд 8 унаач хүүхдэд анх удаа спортын дэд мастер цол олгосон, салбар хороодын ажлыг идэвхижүүлэхулс, бүсийн чанартай томоохон уралдаануудыг Засгийн газрын тогтоолоор зохион байгуулдаг болж цэгцэлсэн, хүүхэдгүй морийг тав ухрааж барих, монгол морь, эрлийз морьдыг тусад нь уралдуулах зэрэг ажлуудыг санаачлан зохион байгуулсан. 2013 оны 8-р сарын 9,10-нд Хүй мандлын дэнжид МОНГОЛ МОРЬ-3000 хурдан морины уралдаан, Түмэн 10000 морьтны жагсаалыг амжилттай зохион байгуулж 4249 хурдан морь уралдаж, 11125 морьтон жагссан Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлсэн.
Хэдий Ардчилсан нам гэрээний дагуу өөрийн нэр дэвшигчийн нэрийг нөхөн сонгуулиас татуулсан боловч 2006 оны 1 сард МАХН, УИХ дахь Ардчилсан намын Мэндсайханы Энхсайхан тэргүүтэй цөөн гишүүд, Эх орон нам, Монгол Улсын Бүгд найрамдах нам, Ард түмний намд Засгийн газарт суудал амлаж байж Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулж, М.Энхболдыг Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгож, "Үндэсний эв нэгдлийн" хэмээх тодотголтой шинэ Засгийн газраа бүрдүүлсэн юм. МАХН-ын 25-р их хурлаар түүнийг намын дарга болон ерөнхий сайдаас огцруулах шийдвэр гарчээ. Тэрээр өөрийг нь залгамжилсан Санжаагийн Баяр, мөн дараагийн Сүхбаатарын Батболдын засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1855
0 эможи
keyboard_arrow_up