“ITB Berlin-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн эхэллээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ITB Berlin-2015” үзэсгэлэн гуравдугаар сарын 1-14-ний хооронд ХБЭГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдана. Үндсэн арга хэмжээ буюу гишүүн орнуудын дунд зохион байгуулагдах чуулга уулзалт, ярилцлага, туршлага солилцох ажиллагаа нь энэ сарын 3-8-ны өдрүүдэд болох ажээ.
Өнөө жил Монгол улс түнш орны онцгой эрхтэйгээр оролцож байгаа. Энэ удаагийн үзэсгэлэнд 190 орны 10000 гаруй байгууллагын 170 гаруй мянган хүн оролцох бөгөөд манайхаас 16 тур оператор 50 гаруй аялал жуулчлалын байгууллагын 300 гаруй төлөөлөл оролцох гэнэ. Харин өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсыг зорих ажээ. Мөн тус үзэсгэлэнд оролцохоор БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол болон Нийслэлийн засаг дарга Д.Бат-Үүл нар тус орныг зориод байгаа.