Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалтыг 2016 онд Улаанбаатарт зохион байгуулна
2015 оны 2 сарын 27
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/157 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Ази, Европын уулзалт буюу ACEM-ийн дээд түвшний арван нэгдүгээр уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулахад үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцан ажиллах ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Нийслэлийн дэд Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана. Уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд хариуцсан ажлын саналыг нэгтгэн тухай бүр Үндэсний зөвлөлд хүргүүлэн ажиллахыг Ажлын хэсэгт даалгалаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
18307
0 эможи