УИХ-ын дарга З.Энхболд Японы “Шинжлэх ухааны ирээдүй” ордонтой танилцав

2015 оны 2 сарын 26

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.02.26/ Японы Шинжлэх ухааны ордонд зочлон, “Шинжлэх ухааны ирээдүй” музейг үзэж сонирхов.    

“Шинжлэх ухааны ирээдүй” музейг Японы анхны сансрын нисгэгч  Dr. Мамору Мори /1992 он, 2000 онд сансарт нисч байсан/ УИХ-ын даргад танилцуулан,  тайлбарлав.  “Шинжлэх ухааны ирээдүй” музей 1998 онд Токио хотын дэргэдэх “Одайба” хиймэл арал дээр1995 оны 11-р сард батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн суурь хууль” 1996 оны 6-р сард батлагдсан “Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн дагуу “Олон улсын шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний тосгон” хэмээх нэртэй  шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний цогцолбор хотхонбайгуулагдсан. 2000 онд уг хотхонд нийтэд зориулсан музейбайгуулах шийдвэр гарсаны дагуу “Шинжлэх ухааны ирээдүй” буюу японоор “Кагаку Мирай Кан” англиар The National Museum of Emerging Science and Innovation хэмээх нэр бүхий музей 2001 оны 3-р сард байгуулагдан ашиглалтад орсон.

Энэхүү музей нь дэлхийн шинжлэх ухаан, технологийн гол гол нээлтүүд, ирээдүйн дүр зураг, төсөөллийг харуулсан сэдэвчилсэн үзмэрүүдтэй бөгөөд музей тайлбарлагч болох эрдэм шинжилгээний залуу ажилтнууд үзмэрийг үзэгчдэд тайлбарлах, тэдэнтэй хамт туршилт хийх, тоглож наадах зэргээр үзэгчдэд шинжлэх ухаан, технологийг илүү ойлгомжтой, хялбаршуулсан аргаар тайлбарлаж ойлгуулах, биеэр нь мэдрэх боломж олгодог. Мөн монголын ажилтнуудыг энэхүү музей авч ажиллуулах боломж бий болохыг УИХ-ын даргад хэлж байв.

Дэлхий үүсэл хөгжил болон манай дэлхий 50 мянган километрийн зайнаас хэрхэн харагддагийг энэхүү үзэсгэлэнгээс үзэж сонирхож болох аж. Мөн Японы анхны сансрын нисгэгч Dr. Мамору Мори өөрийн нисч байсан сансрын хөлгийг үзүүлсэний зэрэгцээ тухайн хөлгийг ирж үзэж сонирхон гарын үсэг зурж байсан Монгол Улсын сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн гарын үсгийг УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчдөд танилцуулав.

Мөн “Шинжлэх ухааны ирээдүй” музей нь Японы эрдэмтдийн олон жилийн хөдөлмөрөөр гаргаж авсан зарим туршилтыг ашиглах эсэх талаар иргэдээс санал асуулга явуулж, хэлэлцүүлэг өрнүүлдэг байна. Хамгийн сүүлийн жишээ бол хүний арьсны эд эсийн тусламжтайгаар хиймэл эрхтэн ургуулах туршилтын талаар санал асуулга явуулж байгаагаа танилцууллаа.

Дэлхий ертөнцийн гарал үүслээс авахуулаад, эд эс, сансар огторгуй, газарзүй, физик, хими, робот гээд бүхий л салбарыг хамарсан энэхүү сонирхолтой үзэсгэлэнг АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама гэх мэтчилэн Япон Улсад өндөр дээд хэмжээний айлчлал хийсэн дэлхийн төр, засгийн тэргүүн, олон улс төрчид үзэж сонирхдог байна.  Иргэд энэхүү “Шинжлэх ухааны ирээдүй” музейн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://www.miraikan.jst.go.jp/en/сайтаас харж болно.

УИХ-ын дарга З.Энхболд Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвтэй танилцах үеэр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18253
0 эможи
keyboard_arrow_up