Ц.Элбэгдоржийн Ши Жиньпинд бэлэглэсэн морьд Эрээнээр гарлаа

2015 оны 2 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бэлэглэсэн ижил цоохор морийг Эрээн боомтоор хил нэвтрүүлэн гаргалаа. Тодруулбал, 2015 оны хоёрдугаар сарын 11-ний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бэлэглэсэн ижил цоохор морийг Эрээн боомтоор хил нэвтрүүлэн оруулж байгааг ийнхүү сэтгүүлчид дурандаа буулгасан байна. Өвөр Монголын хилийн хамгааллын шалган өнгөрүүлэх өртөө гааль, хорио цээрийн газартай хамтран ажиллаж, морьдыг хүргэж ирсэн машин тэрэгт нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, ногоон замаар нэвтрүүлжээ.

Дундад, Монгол хоёр тал Эрээн боомтод ёслол хийж, морьдыг Дундадын тал хүлээн авсан байна. Ийнхүү халхын алдарт хүлгүүдийн удам харийн нутагт хөл тавьж буй хэрэг юм.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18113
0 эможи
keyboard_arrow_up