Төрийн золголт боллоо

2015 оны 2 сарын 20

XYII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонин жилийн Шинийн нэгний өглөө наран ургахтай зэрэгцэн Төрийн гурван өндөрлөг Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл Есөн хөлт цагаан тугандаа мөргөж, Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд төрийн золголт хийлээ.

 

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ахмад настны төлөөлөл 9 буурлыг хүндэтгэн золгосон юм. Төрийн ордноо уригдсан азай буурлуудаас хамгийн ахмад нь 97  нас сүүдэр зооглож буй Монгол Улсын баатар, ахмад дайчин, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пунцагийн Шагдарсүрэн гуай байлаа.  

Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын харьяат Гомбожавын Дашзэвэг, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат Пунцагдашийн Лувсандорж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ундрахын Доржпалам, Булган аймгийн Тэшиг сумын харьяат Донгойн Доржнамжил, Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Санжаагийн Хойлог, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Шаравын Дэнсмаа, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат Дампилийн Долгоржав, Завхан аймгийн Яруу сумын харьяат Дорлигийн  Гаамаа нар монгол түмний ахмад буурлуудын төлөөлөл болж Төрийн ордноо уригдсан байна.

Нас буян зооглосон буурлуудтай Төрийн өндөрлөгүүд cap шинийн амар мэнд мэдэлцэж, идээ цагаагаар дайлж, Есөн хөлт Их цагаан тугны өмнө дурсгалын зураг татууллаад, гарын бэлэг гардууллаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг XYII жарны  модон хонин жилдээ айл өрх болгоны хойморт идээ ундээ элбэг дэлбэг байж, эд мал улам арвижиж, монголчууд эв эеэ эрхэмлэн, ихийг хамтдаа бүтээхийн ерөөлийг дэвшүүллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17928
0 эможи
keyboard_arrow_up