Ерөнхий сайд өнөөдөр 46 нас хүрлээ
2015 оны 2 сарын 17

Өнөөдөр Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилгийн төрсөн өдөр тохиож байна. Өндөр Ерөнхий сайд хэмээн хэлэгддэг Ч.Сайханбилэг 1969 оны энэ өдөр Дорнод аймгийн Баянтүмэнд төржээ.
УИХ-д 2008, 2012 онд дараалан сонгогдсон Ч.Сайханбилэг АН-ын ҮЗХ-ны гишүүн. Монголын Залуучуудын Холбооноос ажлын гараагаа эхэлсэн түүнийг ирээдүйтэй улстөрч хэмээн үнэлдэг билээ.
Түүнд УИХ-ын бусад гишүүд болон найз нөхөд нь твиттер, фэйсбүүк хуудсаар дамжуулан баярын мэнд хүргэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









17862
0 эможи