С.Е.Нарышкин Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө

2015 оны 2 сарын 16

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин өнөөдөр /2015.02.16/ ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Монгол Улсын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, түүний гэр музейг үзэж сонирхлоо.

Халх голын байлдааны ялалтад онцгой үүрэг гүйцэтгэн, үнэтэй хувь нэмэр оруулсан Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын хошой баатар, маршал, Г.К.Жуковын хөшөөг 1981 онд босгожээ. 1939 онд Халхын голын байлдааныг командлахаар Улаанбаатарт буудалласан байшинг нь музей болгож, дэргэдэх талбайд хөшөөг босгосон билээ. 1939 оноос 1940 оны тавдугаар сарын эхэн хүртэл Г.К.Жуков уг байшинд амьдарч байсан аж.

Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин маршал Г.К.Жуковын музейг үзэж сонирхсоны дараа Халх голын байлдаанд оролцож байсан манай улсын зарим дайчдын үнэмлэх болон тухайн үед манай улсаас ЗХУ-д суралцаж байсан  оюутнуудын талаарх материалыг музейн захирал хурандаа н.Золзаяад хүлээлгэж өгсөн.

Цэцэг өргөх ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17793
0 эможи
keyboard_arrow_up