УИХ-ын энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь /2014.11.10-14/
2015 ОНЫ 02 ДУГААР САРЫН 09-ӨӨС 18-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
02 дугаар сарын 09-ний Даваа гарагт:
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
- Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
- Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
02 дугаар сарын 09-ний Даваа гарагт:
- “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;
- Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “А” танхимд;
- Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн хуулийн цэцийн 2014 оны 07 дугаар дүгнэлт гарсантай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд;
- Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
- “Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
- “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.
02 дугаар сарын 11-ний Лхагва гарагт:
- Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд.
ГУРАВ. БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:
02 дугаар сарын 10-ны Мягмар гарагт:
1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудал;
- Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар, 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2015.02.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
- “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнтэй холбогдуулан гаргах Байнгын хорооны тогтоолын төсөл.
2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар, 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар, 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудал.
3. Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудал;
- Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2015.02.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
- “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Байнгын хороо санаачилсан, анхны хэлэлцүүлэг/;
- Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
4. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох тухай асуудал;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал;
- Бусад.
5. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэг/;
- Өргөдлийн байнгын хорооны 2014 оны шийдвэрүүдийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын мэдээлэл сонсох тухай;
- 2015 оны 01 дүгээр сард ирүүлсэн өргөдлийн тойм мэдээг сонсох.
6. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/;
- “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
7. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Дэд хорооны 2015 онд хийх ажлын төлөвлөгөөний тухай.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Лхагва гарагийн 09.00 цагаас:
- Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох тухай асуудал;
- Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудал;
- Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудал;
- “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
ТАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
02 дугаар сарын 11-ний Лхагва гарагт:
1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
2. Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2015.02.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
- “Оюутолгой” ХХК-нд хийсэн шалгалтын дүнгийн тухай мэдээлэл сонсох /хаалттай/.
02 дугаар сарын 12-ны Пүрэв гарагт:
1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал.
ЗУРГАА.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
2015 оны 02 дугаар сарын 12, 13-ны өдрийн 09.00 цагаас:
- “Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх асуудал үргэлжилнэ/;
- Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар, 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхий сайд 2014.12.03-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
- Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал;
- Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал;
- “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2013.09.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Байнгын хороо санаачилсан, анхны хэлэлцүүлэг/;
- Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/;
- Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар, 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Зөрчлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар, 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;