УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Монгол Улс жилд 120 сая литр архи, шар айраг үйлдвэрлэж байгаа

2015 оны 2 сарын 05

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр /2015.02.05/ Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг эргүүлэн татсан асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд эсэргүүцэж, хууль санаачлагчийн хувьд эргүүлэн татсан.

 

Монгол Улс жилд 120 сая литр архи, шар айраг үйлдвэрлэж байгаа бөгөөд согтууруулах ундааны хэрэглээнээс үүдсэн гэмт хэрэг, зам тээврийн осол жил тутам өссөөр байна. Мөн манай улс элэгний хорт хавдар, цус харвалт өвчний үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт ордог, энэ төрлийн өвчний суурь шалтгаан нь согтууруулах ундаа байдгийг тэмдэглэв.

Тиймээс ойрын хугацаанд энэ хуулийн төслийн хүрээнд эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын оролцоотой хэлэлцүүлэг, уулзалтуудыг зохион байгуулж, тодорхой саналуудыг тусгасны дараа 2015 оны хаврын чуулганд Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг дахин өргөн барих болно гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17145
0 эможи
keyboard_arrow_up