Өнөөдөр НАМЭХ-ны Ерөнхийлөгч тодорно

2014 оны 1 сарын 17

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилсан Монголын Эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны зургадугаар хуралдаан өнөөдөр болно. Хуралдаан 09.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд болох бөгөөд өнгөрсөн жилийн тайлан илтгэл, зохион байгуулалтын асуудал дүрмийн өөрчлөлтийн талаар ярих юм.  Тус  чуулганаар хэлэлцэх гол асуудал нь шинэ Ерөнхийлөгчөө сонгох асуудал юм. НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол ажиллаж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөхөөр болоод байгаа юм. Одоогоор МАН-ын эмэгтэй гишүүдээс НАМЭХ-ны Ерөнхийлөгчид Бага хурлын гишүүн П.Анужин, Ц.Цогзолмаа нарын нэр яригдаж байгаа юм. НАМЭХ-ны Ерөнхийлөгч нь намын болон төрийн бус байгууллагын ажлын туршлагатай, гадаад хэл, боловсролын өндөр мэдлэгтэй зэрэг шалгуур тавигддаг. Тиймдээ ч УИХ-ын гишүүнээр олон жил сонгогдон ажиллаж, МАН дотроо жинтэй үг хэлж чаддагаараа Д.Оюунхорол гишүүн энэ албыг авч явж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
169
0 эможи
keyboard_arrow_up